ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн бөмбөрцгийн гүнд агуулагдаж буй материал харь гарагаас гаралтай гэсэн таамгийг эрдэмтэд дэвшүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр хэсэг эрдэмтэд хүн төрөлхтний тайлагдаагүй байгаа хоёр том нууцыг нэг зэрэг тайлбарлах таамгийг шинээр дэвшүүлжээ.

Эдгээрийн нэг нь манай дэлхийн цор ганц дагуул болох сар хэрхэн үүссэн, нөгөө нь дэлхийн цөмд оршдог нууцлаг материалын бөөгнөрөл хэрхэн бий болсон тухай юм.

4.5 тэрбум жилийн өмнө дөнгөж бүрэлдэж эхэлж байсан дэлхийг Ангарагийн хэмжээний өөр нэг гараг мөргөснөөс сар үүссэн гэх онол өнөөдөр түлхүү яригддаг.

Дэлхий болон Theia гэж нэрлэдэг энэхүү эртний гарагийн мөргөлдөөний улмаас их хэмжээний хэлтэрхий тойрог замд цацагдсан нь бөөгнөрч нягтарснаар сар үүссэн байна.

Гэхдээ Theia гараг үнэхээр байсан эсэхийг нотолж чадаагүй байв.

Тэгвэл өчигдөр “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайландаа АНУ-ын хэсэг эрдэмтэд Theia гарагийн ул мөрийг дэлхийн бөмбөрцгийн гүнээс олсноо зарлажээ.

Дэлхийн гадаргаас 2,900 км-ийн гүнд хоёр хэсэг бөөгнөрөл байдаг ба 1980-аад оны үед геологичид газар хөдлөлтийн долгионоор үүнийг баталж байсан юм.

Эдгээрийн нэг нь Африк тивийн харалдаа, нөгөө нь Номхон далайн харалдаа дэлхийн чулуулаг давхаргын дор байрладаг гэдэг.

Уг бөөгнөрсөн материал ойр орчныхоо чулуулаг давхаргаас илүү халуун, илүү нягт болохыг эрдэмтэд тогтоож байв.

Тэгвэл энэхүү хоёр хэсэг бөөгнөрөл нь дэлхийтэй мөргөлдсөн Theia гарагийн “булш” гэсэн дүгнэлтийг эрдэмтэд шинээр дэвшүүлсэн байна.

“Theia гараг мөргөсний ул мөр хаана үлдсэн бэ?” гэсэн асуултын хариуг дэлхийн гүнээс олсноо судалгааг ахалсан Калифорнийн Технологийн Хүрээлэнгийн геодинамик судлаач Чянь Юань тайлбарлажээ.

Гараг эрхэс судлаачид манай дэлхийн гүнд ийм бөөгнөрөл байдгийг өмнө нь огт сонсоогүй байсан гэнэ. Харин тэд геологийн салбарын эрдэмтэдтэй хүчээ нэгтгэснээр шинэ таамаг дэвшүүлэх боломж бүрдсэн юм байна.

Шинээр үүсэн бүрэлдэж байсан манай гараг секундэд 10 км-ийн хурдтай нисэж байсан Theia гарагтай мөргөлдөх үед зарим хэсэг нь дэлхийн бөмбөрцгийн дотоод давхаргад нэвтэрч үлдсэн гэж Юаний багийнхан дүгнэжээ.

Эрдэмтэд болсон үйл явдлыг тайлбарлах зорилгоор дүрсжүүлсэн байна.

Theia гарагийн хайлсан хэсэг царцаж, хатуужихын хэрээр хүндэрч, дэлхийн бөмбөрцгийн цардас болон цөмийн хоорондох зааг руу улам бүр живсэн гэж дүгнэжээ.

Албан ёсоор LLVP (Large Low-Velocity Provinces) гэж нэрлэдэг энэ хоёр бөөгнөрөл нь тус бүрдээ сарнаас ч том хэмжээтэй юм байна.

Theia гарагийн мөргөлт манай дэлхий дээр амьдрал үүсэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байгаагаа Юань тайлбарлажээ.

“Манай дэлхий яагаад давтагдашгүй, яагаад бусад чулуулаг бүтэцтэй гарагуудаас өөр байдгийн шалтгаан энэ гэж би бодож байна” гэж тэр ярьсан байна.

“Theia гарагийн үлдээсэн өв манай дэлхийн 4.5 тэрбум жилийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн” гэж Юань хэлжээ.

Судалгаанд оролцоогүй Шотландын Стирлингийн Их сургуулийн гараг эрхэс судлаач Кристиан Шрёдер “Энэ бол маш чухал бөгөөд сэтгэл хөдөлгөм нээлт юм” гэж магтсан байна.

Theia гарагийн үзүүлсэн нөлөөний талаар онолыг цааш улам хөгжүүлбэл олон нууцын учир тайлагдах ач холбогдолтойг тэр онцолжээ.

 

Эх сурвалж: AFP

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
57
Зураг
ЗӨВ, ГОЁ
14
Зураг
ГАЙХМААР
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БУРУУ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
50 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.177.249] 2023/11/6
Зөвхөн гаригийнхаа хэмжээнд жалга довны үзэл гаргахаа болиочээ. Юун харь гариг, адилхан нэг л галактик, цаашилбал нэг л ертөнц. Та муусайн дэлхийнхэн захлахгүй шүү ха ха ха
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.132] 2023/11/5
Theya гариг байсан гэж одон орончид олон арга тооцооллоор гаргасан бдаг . Манай дэлхий Ангараг гаригийн хооронд нэг гариг байх тийм таталцлын орон зай хоосон байдаг гэж . Мөн эртний Грекийн домогт бас дүрсэлсэн бдаг
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.100] 2023/11/4
4.5 тэрбум жилийн өмнө дэлхий анх үүсэж бхдаа тэнхлэгээр маш хурдтай эргэдэг бсан ойр орчимын сансрын биетүүдийг дэлхийн соронзон орны нөлөөгөөр өөрлүүгээ маш хүчтэй татаж уусгасан одод мөн ингэж үүсдэг харин дэлхий бүрэлдэж тэнхлэгээ эргэлдэх хөдөлгөөн удааширч бх үед сар хэмээх өөр гариг дэлхийн таталцлын радиуст орж дэлхийн дагуул болсон бх тэрнээс 4.5 жилийн сар дэлхийгээс тасарч үүссэн гвл таталцлын хуулийг зөрчиж бна
2 | 3 Хариулах
turuu [202.126.89.10] 2023/11/5
videog ni vz
0 | 0 Хариулах
DASHAA [202.9.46.123] 2023/11/3
БУТ ҮСЭРДЭГГҮЙ БАРИМЛЫН ШАВАР ЮМУУ ХААШАА ЮМ БЭ?
0 | 0 Хариулах
Зочин [103.161.242.69] 2023/11/3
yooy atsaa meddeg gej end hudla tsetserhed bdg malnud ve ain ahahahahha unuu margasha yayda geed uhna tsarailj bhd chn busad ulsud shinjleh uhaanaar maniusaas heden zuun jileer turuulj hugjij bn umbuunuudee terig ch oilgohgu mal tsarailtsgaahin yana ta nart itguleh gd iim ym hgd bjihu ahahaha
4 | 2 Хариулах
Zochin [202.126.88.75] 2023/11/3
It's not true! Шинжлэх ухаанчид гараг эрхэс хэрхэн үүссэнийг тайлбалаж чадкүү!
2 | 2 Хариулах
Зочин [203.17.23.176] 2023/11/3
Дэлхий хүйтэн тэнгэрийн эрхэс байж.Халуун жижиг гариг ирэхээр нь залгижхаж.Болохгүй нь юу байна?
1 | 0 Хариулах
За да [59.153.114.64] 2023/11/2
ШААНА биз гэж дэ.. тэрбум жилийн дараа нөгөөх нь ирж мөргөхийн харчих юмсан ха ха ха
1 | 5 Хариулах
Зочин [59.153.112.211] 2023/11/2
Осоржамаа өр зээл өдөр тутмын мөнгө төгрөг могой шэйрлэж нянбактери т итгэж үнэрээг шүтдэг көмүүс наадхийг чинь энэ насандаа ойлгохгүйээ
18 | 6 Хариулах
ravdan jkshg [202.55.188.119] 2023/11/2
Sansar sudlalchgui byatshan tarhitai mongolchuud end hutsah gj garj tugjirtsgee zayagui amitadaa
3 | 3 Хариулах
Зочин [66.181.189.235] 2023/11/2
наадхаа тэр миеэдээ хэл. би ийм болгосон би чигжсэн гавьяатай гээд байсан. муу уяа уяач
1 | 2 Хариулах
Зочин [66.181.161.91] 2023/11/3
Муу ралтайсан гөлөг, нөгөө эргүү бутач өөрөө биччихэв үү, өөрөө ич хогоо
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.20] 2023/11/2
гол нь ус хаанаас үүсэв бас саран дээр мөс бгаа гээд бгаа шүү дээ амьдар л ус агаар мандал мэдээж таарсан дулаан гэх зүйлээс бүтнэ харин саранд агаар мандал байхгүй ч ус байгаа
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.42] 2023/11/3
сансараас солироор дамжиж
0 | 0 Хариулах
Swat [66.181.161.116] 2023/11/2
Таамаг төдий юм даа😂 2 гараг мөргөдвөл төвөөс зугтах хүч илүү үйлчлээд, сансраар нэг юм болох байлгүй дээ
0 | 2 Хариулах
Зочин [103.57.93.104] 2023/11/2
🤣
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.151] 2023/11/2
Равданд баярлалаа. Суудалдаа сууна уу. Өөр самбарт гарч Равдан шиг маанаг аа гайхуулах, юу ч мэддэггүйгээ гэдэг ээ үл мэдэх тэнэг байна уу?
3 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.90] 2023/11/2
ЧИ МИНИЙГ НЯЦААХ Ч УХААН БАЙХГҮЙ ШД!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.235] 2023/11/2
равдан суу, муу. гэнээ. 🤣
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.6] 2023/11/2
manai hugin tsetserlegt theia gej nertei mongol ohin bsn
0 | 1 Хариулах
💥boom💥 [66.181.189.235] 2023/11/2
big bada boom
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.91] 2023/11/3
Халтайсан золбингууд криллээр бичээд сурчихаж
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.90] 2023/11/2
ЭНЭ БОЛ 1-РТ ШИНЖЛЭХ УХААНЫ НЭЭЛТ БИШ ЗҮГЭЭР Л СУПЕР КОМПЬЮТЕРИЙН ТООЦООЛОЛД ҮНДЭСЛЭСЭН ТААМАГЛАЛ! 2-РТ СУПЕР КОМЬЮТЕРИЙН ХҮЧИН ЧАДАЛ МАШ МУУ БАЙГААГ ИЛЧИЛСЭН ХЭРЭГ!
0 | 3 Хариулах
РАВДАН [66.181.160.90] 2023/11/2
ДЭЛХИЙ ДЭЭРХ ХУУРАЙ ГАЗРЫН АМЬДРАЛЫН ХЭЛБЭР АНХ ДАЛАЙД ҮҮССЭН! САРНЫ ТАТАЛТ ТҮЛХЭЛТИЙН НӨЛӨӨГӨӨР ДАЛАЙН АМЬДРАЛ ХУУРАЙ ГАЗАРТ ШИЛЖСЭН! ОДОО Ч ГЭСЭН ДАЛАЙН НЭГ ЭСТ НОГООН ЗАМГИЙН АГААР МАНДАЛД ГАРГАЖ БУЙ ЧӨЛӨӨТ ХҮЧИЛТӨРӨГЧ ХУУРАЙ ГАЗРЫН БҮХ УРГАМАЛУУДААС ИЛҮҮ ШҮҮ!
0 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.90] 2023/11/2
ЭНЭ МЭДЭЭНД БИЧСЭН ШИГ ДЭЛХИЙН ГҮНД 2 БӨМБӨЛӨГ БАЙГАА ГЭЖ ҮЗВЭЛ ДЭЛХИЙН НАРЫГ ТОЙРОХ ХӨДӨЛГӨӨН МАШ ТОГТВОРГҮЙ БАЙХ БОЛНО! ТИЙМ ТОХИОЛДОЛД ДЭЛХИЙ ДЭЭР ОДООГИЙНХ ШИГ АМЬАЛЫН ХЭЛБЭРҮҮД ҮҮСЭХГҮЙ!
0 | 2 Хариулах
РАВДАН [66.181.160.90] 2023/11/2
САРНЫ ТАТАХ ХҮЧНИЙ НӨЛӨӨГӨӨР ДЭЛХИЙД АМЬДРАЛ ҮҮССЭН!
1 | 2 Хариулах
РАВДАН [66.181.160.90] 2023/11/2
САРНЫ ХӨРСНИЙ БҮТЭЦ МАНАЙ ДЭЛХИЙНХТЭЙ АДИЛ ШИМТ БҮТЭЦГҮЙ!
2 | 1 Хариулах
Зочин [83.149.73.14] 2023/11/2
Сар байхгүй байсан бол уйтгартай.
1 | 0 Хариулах
Д....н [103.57.95.230] 2023/11/2
Тэгвэл сарны хөрс манайхтай адилхан байх нээ
1 | 0 Хариулах
Зочин [139.5.218.166] 2023/11/2
ertnii sudruudad delhii ehleed usnaas bii bolj burdsen gej baidag tegeheer delhiin tsum n hatuu material bish harin shingen tuluvt baih n ergelzeegui yum lava buyu bidnii yarij zanshisanaar haluun lav n erduu unguts davharga zarim sci-fi kinon deer haluun lav delhiin tsumd bituu ergeldej baidag gej ineedtei genen baidlaar hiisen baidag l daa harin delhiin tuv n ter chigtee usnaas burddeg baih buren bolomjtoi suuliin uyed erdemted yarij batlahiig oroldoj baigaa
1 | 0 Хариулах
Hha [66.181.161.215] 2023/11/2
Chinii ter sudruud chin hun bichig usegtei bolsonoos hoish buyu 10myngan jil dotorh nariin delgerengui bichig useg yriwal bur 5han myngan jiliin omnoh yum bolno. Getel 4.5terbum jil yrij bhd ted hajuunaas n harj bsn yum shig yaj medhewde logictoi bai
1 | 0 Хариулах
Зочин [83.149.73.14] 2023/11/2
Тэр үеийн хүмүүс тэгж тааж байсан байж болно. Одоо дэлхийн цөмд юу байдгийг тогтоочихсон. Энэ зүгийн сонирхолтой бол тайлбарласан ШУ-ны нэвтрүүлэг суваг их бий. Уншиж үзэж болно.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.218.166] 2023/11/2
bi bol murgulduunii ulmaas azaar delhii bii bolson gej itgehgui tiim bololtsoo ch baihgui delhii buguud toiron bui sar daguul gariguud bugd hen negnii bii bolgoson zuil gej hardag gaigui geometry mathematic gadarladag hund bol harahad l oilgomjtoi bolno.
3 | 5 Хариулах
РАВДАН [66.181.160.90] 2023/11/2
ОДОО ХАРЖ БАЙХАД ДЭЛХИЙ ИХ ТОМ ЭЗЭЛХҮҮНТЭЙ ТЕЯ БАГА ЭЗЭЛХҮҮНТЭЙ БОЛОВЧ МАСС ИХТЭЙ БАЙСАН БОЛОЛТОЙ! ХАРИН ДЭЛХИЙ ТЕЯТАЙ ОЙРОЛЦОО МАССТАЙ БАЙСАН БОЛОЛТОЙ! ТИЙМ Ч УЧРААС ХҮНД ЖИН БАГА ЭЗЭЛХҮҮНИЙХЭЭ АЧААР ТЕЯ ДЭЛХИЙН ГҮН РҮҮ ОРЖЭЭ!
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.191] 2023/11/2
Санаа зөв байна. Гэхдээ бас мөргөлөөдхий улмаас илүү хайлж нягтаршиж гүн рүү нь татагдсан гэсэн л байна
0 | 0 Хариулах
🪡 [66.181.189.235] 2023/11/2
сүвэгчээр багтан оржээ
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.90] 2023/11/2
ТЕЯ ДЭЛХИЙ 2-Н АЛЬ НЬ АЛИНЫГАА МӨРГӨСӨН БЭ? ТЭР 2-Н ХЭН НЬ ЭЗЭЛХҮҮНЭЭР ТОМ БАЙСАН БАЙСАН БЭ? ХЭН НЬ МАССААР ИЛҮҮ БАЙСАН БЭ? ТЭР ХОЁРЫН НАРЫГ ТОЙРОХ ОРБИТ ЯМАР БАЙСАН БЭ? ГЭЭД ОЛОН АСУУЛТ БАЙНА?
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.90] 2023/11/2
СОРОНЗОН ОРНЫ ХАМГИЙН ЧУХАЛ НЬ АМЬДРАЛЫГ САНСАРЫН ТУЯАНААС ХАМГААЛЖ ЧАДДАГТ ОРШИНО! АМЬДРАЛ ГЭДЭГ ЧИНЬ НЭГ ЭСТЭЭС ОЛОН ЭСТ БҮХ БИОЛОГИЙН БИЕТИЙГ ХЭЛНЭ!
2 | 0 Хариулах
ajliin heseg gargaj [139.5.219.53] 2023/11/2
darui sudal
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.90] 2023/11/2
ТЕЯ МЕТАЛЛ БҮТЭЦТЭЙ БАЙСАН БИЗ! ХАРИН ДЭЛХИЙ ЦАХИУР ГОЛЛОЖ БАЙСАН БАЙХ! САР БОЛ ДЭЛХИЙ ТЕЯ 2 МӨРГӨЛДӨХӨД ДЭЛХИЙГЭЭС ТАСАРСАН ЦАХИУР МАЯГИЙН БҮТЭЦТЭЙ УЧРААС СОРОНЗОН ОРОНГҮЙ БАЙДАГ БАЙХ! ХАРИН ДЭЛХИЙН ГҮНД ОРСОН ТЕЯ АСАР ИХ ДАРАЛТЫН ДООР ШИНГЭРЭН ШИНГЭН МЕТАЛЛ ЦӨМ ҮҮСЧ ДЭЛХИЙ СОРОНЗОН ОРОНТОЙ БОЛСОН БИЗЭЭ!
2 | 0 Хариулах
Зочин [202.21.108.20] 2023/11/2
одоо л зөв ярьж бна
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.146] 2023/11/2
Энэ бол шинжлэх ухааны том нээлт байна үнэхээр гайхамшигтай эх дэлхийнхээ үүсэл хөгжил болон од гариг эрхэсийн шинжлэх ухаанд үнэхээр хувь нэмэр оруулахаар нээлт болжээ. Үүнийг нээж илрүүлж судалсан бүх эрдэмтэн мэргэд шинжлэх ухааний хүмүүст баярллаа.
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.90] 2023/11/2
НЭЭЛТ ГЭЖ ХЭЛЭХЭД ГЭЦҮҮ Л ЮМ! ОДОО ДЭЛХИЙН ГҮН РҮҮ ХАТУУ ХӨРСИЙГ НЬ ЕРДӨӨ 11 КМ ӨРӨМДӨЖ ДЭЭЖ АВСАН! ГЭТЭЛ ДЭЛХИЙН РАДИУС ХЭДЭН МЯНГАН КМ БИЛЭЭ ДЭЭ? ЯАХАВ СЕЙСМО ДОЛГИОНООР ТӨСӨӨЛЖ БОЛНО! ХАМГИЙН ГОЛ НЬ ДЭЛХИЙГ БҮРДҮҮЛЖ БУЙ ЭЛЕМЕНТҮҮД ДЭЛХИЙГЭЭС Ч УРТ НАСТАЙ НЬ ЯМАР Ч БАТАЛГАА ШААРДАХГҮЙ ҮНЭН БӨЛГӨӨ!
8 | 0 Хариулах
Зочин [202.21.108.20] 2023/11/2
овоо одон орон судалдаг юмуудаа
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.67] 2023/11/4
Равдан сайн бнаа. Гэхдээ CAPSLOCK хэрэглэдэг хүмүүс дутуугийн комплекстой байдаг. Ямар нэг юмны.
0 | 0 Хариулах
Theia [103.215.14.2] 2023/11/2
Theia гэдэг нэрийг хэн хэзээ өгсөн бэ?
0 | 1 Хариулах
Зочин [59.153.112.237] 2023/11/2
Дээр үед өгсөн. Theia гэдэг чинь грекийн домгийн хатны нэр.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.189.235] 2023/11/2
да лайгаас төрсөн
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.235] 2023/11/2
түүнээс наран саран гарав
0 | 0