Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Залуу насандаа бөөрөө хамгаалаагүйгээс нас ахих тусам бөөрний өвчлөлтэй болж байна"

ikon.mn
2023 оны 11 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол улс нь бөөрний архаг өвчлөлөөр дэлхийд 3т ордог бөгөөд 2 хүн тутмын 1 нь бөөрний архаг өвчлөлтэй гэх судалгааны үр дүн байдаг. Тиймээс бөөрний өвчлөл үүсгэх шалтгаан болон эмчилгээний талаар их эмч Пүрэвжавтай ярилцлаа.

- Ярилцлагынхаа эхэнд бөөр хүний биед ямар үүрэгтэй тухай хүмүүст тайлбарласан нь зүйтэй болов уу?

Бөөр бол хүний бие махбодын “төв цэвэрлэх байгууламж” гэж энгийнээр ойлгож болно. Бөөрний үндсэн үүрэг нь бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн буюу биед хэрэгцээгүй хорт бодисыг цуснаас шүүж, шээс болгон биеэс гадагшлуулах юм. 1 минутад 1 литр цус бөөрөөр дамжин өнгөрдөг гээд бодоход л ямар чухал эрхтэн гэдэг нь ойлгомжтой биз ээ. Мөн түүнчлэн цусны даралтыг зохицуулах, эрдэс бодисын тэнцвэрийг хангах, цус төлжилтөд оролцох зэрэг олон төрлийн үүргийг бөөр гүйцэтгэдэг.

- Бөөрний өвчлөл Монголчуудын дунд нэлээд их байдаг шалтгаан нь юунд байна вэ?

Манай улсын хүн амын дунд бөөр, шээс дамжуулах замын өвчлөл элбэг тохиолдоход нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл байна. Үүнд:

1. Монгол улс нь эрс тэс уур амьсгалтай. Зундаа хэт халуун, өвөлдөө хэт хүйтэн байдгаас  даарч хөрөн цистит цаашлаад бөөр өвдөх шалтгаан болдог

2. Залуучуудын дунд болбол буруу хооллолтоос үүдэлтэй бөөрний өвчлөл сүүлийн үед ихсэж байна .   Тухайлбал  чихрийн хэт хэрэглээ , өлөн явж байгаад л нэг дор ихээр идэх, бэлэн бүтээгдэхүүний хэрэглээ хэт их байна. Ус уухгүй л шингэнээ ундаагаар орлуулаад байна . Энэ нь бөөрөнд маш их халтай. Мөн сүүлийн жилүүдэд хэт өндөр уургийн хэрэглээ нь бөөрний хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа талаар эрдэмтдийн судалгаанууд ч ихээр нийтлэгдэх болсон. Монголчуудын хувьд мах, махан бүтээгдэхүүнийг хүнсэндээ ихээр хэрэглэдэг, уургийн хэрэглээ өндөртэй ард түмэн юм.

3. Эмийн зохисгүй хэрэглээ нь бөөрний өвчлөл мөн нөлөөлдөг. Манай улс өвчин намдаах эм болон антибиотикийн замбараагүй хэрэглээ ихтэй орон Жишээлбэл, өргөн хэрэглэгддэг гентамицин нь бөөрийг сонгомлоор гэмтээдэг шүү дээ.

зураг
 

- Бөөрний өвчлөл хэдэн насныханд хамгийн их тохиолддог вэ?

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс жил бүр гаргадаг статистик мэдээллээс үзэхэд  сүүлийн 10 жилийн хугацаанд бүх насныханд бөөрний өвчлөл нэмэгдсэн байгаа юм. Үүн дотроо 0-19 насны 10000 хүүхэд тутамд дунджаар 300 орчим байгаа бол 20-иос дээш насны 10000 хүн амд 1000-аас дээш тохиолдол бүртгэгдсэн нь бөөрний өвчлөл сүүлийн жилүүдэд насны хувьд залуужиж байна. Тухайлбал Бөөрний өвчнөөр хэдий чинээ залуу наснаасаа өвдөнө төдий чинээ  бөөрний шалтгаант хүндрэл эрт гарна. Жишээ нь бөөрний түүдгэнцрийн эмгэгээр өвчилсөн тохиолдлын 40% нь  10-15 жилийн дараа бөөрний дутагдалд орж байгаа судалгааны үр дүн байдаг. Бөөрний дутагдалд орно гэдэг нь бөөрний үйл ажиллагаа 60%-ээс дээш алдагдахыг хэлдэг. 20 настай бөөрний түүдгэнцрийн эмгэгээр өвдвөл 35 настай бөөрний дутагдалд орох магадлал 40% байна гэж ойлгож болно. Тиймээс хүүхэд залуучууд маань эртнээс бөөрний эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай байна.

- Тэгэхээр бөөрний өвчнөөр 10-15 жил өвдөөд л шууд бөөрний дутагдалд орно гэсэн үг үү ?

Шууд тэгж ойлгож болохгүй л дээ. Бөөрний түүдгэнцрийн эмгэгээр өвчилсөн тохиолдлын 40% нь 10-15 жилийн дараа бөөрний дутагдалд орох боломжтой. Бөөрний өвчин гэж зөвхөн түүдгэнцрийн эмгэгийг ойлгож болохгүй. Түүдгэнцрийн эмгэг, аяганцар, тэвшинцрийн үрэвсэл, бөөрний чулуу гэх мэт олон төрлийн эмгэгийг хамааруулж үзнэ. Монголчуудын дунд нянгийн гаралтай бөөрний өвчлөл буюу Пиелонефрит их тохиолддог. Пиелонефритийн үед эмчилгээг дутуу хийснээс шалтгаалан олон төрлийн хүндрэл үүсэх эрсдэлтэй байдаг. Тухайлбал, бөөрний архаг, дахилтат үрэвсэл, сепсис, бөөрний хурц дутагдал гэх мэт олон хүндрэлүүд үүсэх боломжтой.

- Бөөрний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломж бий юу, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Мэдээж бөөрний өвчнөөс болон түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой. Бөөр өвдвөл эмчийн заавраар эмчилгээг тууштай сайн хийлгэх шаардлагатай. Манайхан чинь ямар ч эм уусан 2-3 хоног уугаад шинж тэмдэг дарагдангуут л орхичихдог. Энэ нь архаг халдвар үүсэх гол шалтгаан юм..Мөн эмчилгээний дараа бөөрний үйл ажиллагааг дэмжих эмийн ургамлын найрлагатай Цистон эмийг хэрэглэвэл бөөрний өвчний дахилтаас сэргийлэх боломжтой болгодог.

Бөөр шээс дамжуулах замын өвчнөөр өвдөх эрсдэл өндөртэй хүмүүс, өөрөөр хэлбэл гадаа орчинд ажилладаг, жолооч гэх мэт доргилт ихтэй нөхцөлд ажилладаг хүмүүс, байнга эм хэрэглэх шаардлагатай хүмүүс, бага насандаа бөөрний ямар нэгэн өвчнөөр өвдөж байсан, уураг ихтэй хоол ихээр хэрэглэдэг хүмүүс бөөрний үйл ажиллагааг дэмжих, бөөрний эдийг нөхөн сэргээх үйлдэлтэй эмийн ургамлын найрлагатай Цистон эмийг жилдээ 2-3 удаа, 1 уухдаа 3 хайрцгийг хэрэглэж бөөрний өвчин үүсэхээс урьдчилан сэргийлж байх нь чухал юм.

- Бөөр өвдсөнийг хэрхэн мэдэх вэ? Ямар шинж тэмдэг илэрвэл эмчид хандах шаардлагатай вэ?

Бөөр өвдсөн үед олон төрлийн шинж тэмдэг хамт илэрч болно.

  1. Бөөрний архаг өвчлөлийн үед биеэс хорт бодис бүрэн гадагшлахгүй байгаатай холбоотойгоор ядрах, нойргүйдэх, анхаарал төвлөрөлт буурах, арьс хуурайших, загатнах, хоолны дуршил буурах зэрэг ерөнхий шинжүүд илэрдэг.
  2. Харин ууц нуруугаар өвдөх, шээсний өнгө үнэр өөрчлөгдөх, шээс цустай гарах, шээсний гарц муудах, хавагнах, шээс хөөстэй гарах, шөнө олон дахин шээх, цусны даралт өндөр байх зэрэг шинжүүд бөөрний үйл ажиллагаа алдагдсаныг илтгэдэг.

Цаашлаад архаг хэлбэрээр удаан хугацаанд явахад үе мөчөөр өвдөх, үс шингэрэх зовуурь илэрдэг.

Хэрэв бөөрний үйл ажиллагаа алдагдсаныг илтгэх шинжүүдээс танд илэрвэл бөөрний нарийн мэргэжлийн эмчид хандах  хэрэгтэй.

- Манайхан бөөр жижгэрсэн, сийрэгжсэн байна, давсагны хана зузаарсан байна гэж их ярьдаг энэ ямар учиртай вэ?

Бөөрний өвчлөлөөр удаа дараалан өвдөхөд бөөрний сийрэгжилт үүсэж болно. Энгийнээр гараа зүссэний дараа сорви үүсэж таталдаж эдгэрдэг шүү дээ тэр нь эход тэлэгдсэн харагдаж байна гэсэн үг, Жижгэрэлт ч адил бөөрний өвчнөөр олон жил өвдсөний эцэст цусан хангамж багассаны үр дүн юм. Циститийн үед давсагны хананд шархлаа үүсдэг , шархлаа эдгэрэхдээ сорви үүсгэнэ. Олон дахин шархлаа үүсэж эдгэрч явсаар давсагны хана зузаарчихдаг. Энэ бүгд архаг халдварыг илтгэх тул цистон эмийг уух хэрэгтэй.

- Манайхан аливаа өвчнийг дан өвдсөн хойно хүчтэй эмээр эмчлэх гээд байдаг энэ хэр зөв бэ? Ургамлын эмийг ямар үед уувал хамгийн зөв бэ?

Япон нэг эмч байсан эмнэлэгт хэвтээд гарах бол эмчилгээний 20% харин гам барих, дахин сэдрэхээс сэргийлэх нь 80% гэж. Манайхан огт урьдчилан сэргийлдэггүй хэдэн төгрөгийн хойноос хөөцөлдөж хөөцөлдөж дараа нь тэр мөнгөөрөө өөрийгөө эмчилдэг. Урьдчилан сэргийлбэл хямд бөгөөд аюулгүй. Урьдчилан сэргийлнэ гэдэг өвчлөхгүй мөн сэдрээхгүй байхыг хэлнэ. Дэлхий нийт урьдчилан сэргийлэх анагаах ухаан руу аль эрт шилжсэн харин манайх л өвдсөн хойно хүчтэй эм тариа хайгаад  байдаг тийм ид шид гэж байхгүй нэгэнт өвдсөн бол бүрэн эдгэрнэ гэдэг хэцүү шүү дээ. Урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол ургамлын эм юм. Бөөрний өвчинд хамгийн сайн ургамлын эм бол цистон эм юм. Учир нь энэ эмийг жирэмсэн хүн дээр уулгасан туршилтын үр дүн байдаг. ДЭМБ-аас ураг эх 2-т хийгдэх судалгааг маш хатуу өгдөг. Тэгэхээр цистон эмийн чанах аюулгүй байдлыг ДЭМБ баталсан гэсэн үг юм. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.