Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргаар Ж.Батсуурь гишүүнийг томилохыг дэмжив

Б.Манлай
2023 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг тус хороо өчигдөр хэлэлцжээ.

АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг тус хорооны бүрэлдэхүүнд оруулж, даргаар сонгох хүсэлт ирүүлсэн байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8 дахь хэсэгт  “Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар сонгох бөгөөд Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгоно” гэж  заасны дагуу уг хүсэлтийг гаргажээ.

Санал хураалтаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг сонгохыг гишүүд 100% дэмжиж, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахаар тогтсон байна.

Тус дэд хороо нь Улсын бүртгэлийн байгууллагын сонгогчдын эцэг эхийн нэр, өөрийн нэр, хүйс, нас хүйс, регистр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг зэрэг мэдээлэл бүхий нэрийн жагсаалтын процесс, сонгуулийн бэлтгэл ажилд хяналт тавих үүрэгтэй аж.

2024 онд болох УИХ-ын сонгуулийн тухай хуулийг энэ оны зургаадугаар сард баталсан. Ингэснээр 126 гишүүнийг сонгохоор болоод байгаа билээ.