Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн галт тэрэг долоо хоног бүрийн Баасан гарагт аялна

ikon.mn
2023 оны 10 сарын 11
IKON.MN
Зураг зураг

УБТЗ-ын Аялал жуулчлалын төв хүүхдийн галт тэрэгний тусгай хөтөлбөртэй аяллыг өнгөрсөн оны 12 дугаар сараас зохион байгуулж ирсэн.

2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийн галт тэрэгний аяллаа аравдугаар сарын 13, 20-ны өдрүүдэд аялуулахаар болжээ.

Улаанбаатар-Дархан-Улаанбаатар чиглэлд долоо хоног бүрийн Баасан гарагт аялдаг энэхүү тусгай хөтөлбөртэй аялалд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт аялж, олон сайхан мартагдашгүй дурсамжийг бүтээдэг. Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэргээр гэр бүлээрээ тав тухтай аялж, цагийг зугаатай өнгөрүүлэх боломжийг та бүү алдаарай хэмээн "УБТЗ" ХНН-ээс мэдээллээ.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.