ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

С.Чинзориг: Өнөөдрөөс эхлэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад 13А маягт шаардахгүй боллоо

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх 13А маягтыг хүчингүй болгож буй талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх тогтолцоо буюу бидний хэлж заншсанаар 13А маягт нь үйлчлүүлэгчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор хэрэгждэг зохицуулалт бөгөөд бусад улс орнууд ч энэ зохицуулалтыг ашигладаг.

Энэхүү маягтаар сум, өрх, тосгоны эрүүл мэндийн төвд оношилж, эмчлэх боломжгүй өвчтөнийг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлэх, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт оношилж, эмчлэх боломжгүй тохиолдолд төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт шилжүүлдэг. Энэ нь тусламж, үйлчилгээний ачааллыг тэнцвэржүүлэх, иргэд лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ авахад үүсэх хүлээгдэл, чирэгдлийг бууруулах ач холбогдолтой гэж бид үздэг.

Гэвч 2023 онд 13А маягтыг цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбоотойгоор анхан шатны эрүүл мэндийн байгууллагад үзүүлэхгүйгээр шууд 13А маягт авна гэдэг ойлголт бий болж иргэдийн дунд чирэгдэл, бухимдал үүсгэсэн.

Нөгөө талаас бодит амьдрал дээр энэхүү зохицуулалт нь иргэдийн хувьд ялгамжтай хэрэгжиж байгаа асуудал ч байна. Тухайлбал

  • Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг,
  • Цэргийн төв эмнэлэг,
  • Төмөр замын төв эмнэлэг нь өөрийн салбарын алба хаагчид, тэдний ар гэр, ахмадуудад 13А маягтгүйгээр үйлчилгээ үзүүлж байна.
Түүнчлэн манай улсад эх, хүүхдийн эрүүл мэнд төрийн онцгой ивээлд байдаг учраас жирэмсэн эх, хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ мөн л 13А маягтыг шаарддаггүй.

Бүх иргэнд адил тэнцүү хандах боломж олгох, иргэддээ ялгамжгүйгээр тусламж үйлчилгээ үзүүлж байх зарчмыг үндэслэн 13А-г халах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд өнөөдрөөс эхлэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад 13А маягт шаардахгүй болж байна.

Гэхдээ үүнтэй холбоотойгоор лавлагаа шатлалын эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэж, хүлээгдэл ихэснэ гэдгийг иргэдэд анхааруулах нь зүйтэй.

Бидний зүгээс лавлагаа шатлалын эмнэлгийн удирдлагуудад тусламж, үйлчилгээний чанарыг алдагдуулахгүйгээр зохион байгуулалтыг сайжруулах, цаг товлох үйлчилгээг боловсронгуй болгох үүрэг даалгаврыг өгөөд байна.

Түүнчлэн анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх, чанар, хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг эрчимжүүлэх, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгээс анхан шатны эрүүл мэндийн байгууллагын хяналтад шилжүүлсэн өвчтөнийг тогтмол хянах, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах шаардлагатай байна.

Энэ хүрээнд иргэд лавлагаа шатлалын эмнэлгээс тусламж үйлчилгээ авсны дараа өөрийн харьяалах өрх, сум, тосгоны эмнэлгийн хяналтад заавал орж байх зохицуулалтын арга хэмжээ авах болно.

Гэвч зохицуулалтын дээрх арга хэмжээ нь томоохон эмнэлгүүдийг чиглэсэн иргэдийн урсгалыг тогтоон барьж чадахгүй байх магадлал өндөр учраас иргэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах тохиолдолд эхлээд харьяа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвдөө, зөвхөн шаардлагатай тохиолдолд лавлагаа шатлалын эмнэлэгт хандаж байхыг хүсэж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
27
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
31 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
zochin [202.55.188.125] 2023/10/6
ih ajil hiisen bolj haragdah gej hicheeh yum. hursun deeree ymar bdgiig medehgui hudlaa medeelel uguh yum aa.
0 | 0 Хариулах
Хаха [202.9.47.16] 2023/10/4
Тэнэгүүд өрхиин эмнэлэгээр бүтүүү наад лалрын 13а маягт авах гэсэн иргэдээр албаар зохимлоор дүүргэсэн шдээээ
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.180] 2023/10/4
Чинзо ТЭСЭЭРЭЙ удахгүй бууна шүү
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.53] 2023/10/4
МАН-ыг ХҮН-ээр АН-ыг Амараа хүүгийн Либеритари намаар солиноо
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.43] 2023/10/4
ene uvgun hyyhdyydee l sain surgaj hymyyjyyl,. evgui shyydee ohiduud n
0 | 0 Хариулах
Мөнхжаргал [66.181.189.86] 2023/10/4
Ер нь бол 13А маягт буруу биш өвчлөл их байгаа нь гол асуудал шүү дээ
2 | 0 Хариулах
Мөнхжаргал [66.181.189.86] 2023/10/4
Сүүлийн жилүүдэд өвчлөл маш ихссэн. Энэ их ачаалал буурахгүй байгаа болохоор эмнэлэгийн ачаалал их байна. Эрүүл чийрэг байж эмнэлэгт биш зөв амьдралын хэв маягт шүтдэг . Эрүүл мэндийн боловсролыг цэцэрлэг сургуулиас ньэхэлж олговол ямар вэ. Бас дасгал хөдөлгөөн хийх боломж бүрдүүлэхийг тулд бодлого хэрэгжүүлээч Үүнд: гадаа тал байна төхөөрөмж байр болгоны гадаа хийх мөн битнесийн үйл ажиллагааг дэмжиж үнийн бууруулах, хүүхэд залуучуудыг биеийн тамир спортод дуртай болгох цогц бодлого гэх мэт байвал зүгээрэй Эцэст нь хэлэхэд хүмүүс уур бухимдлаас болж өөрсдөө зовно. Бас битгий бие биенээ хараа амны билгээс ашдын билэг ч гэдэг амаараа юу тахина түүнийгээ хураан
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.53] 2023/10/4
өвчлөл ихсээгүйээ харин хүн ам өссөн, урт насалдаг болсон, иргэд эрүүл мэндээ сайн үзүүлдэг болсон. Өмнө нь би зүгээрээ гээд нэсч яваад 50 гараад эсвэл тэтгэвэрт гарангуутаа 60 гараал үхэцгээдэг байсан.
0 | 0 Хариулах
Ням [139.5.216.71] 2023/10/4
Сайд нь сайхан юм ярьдагч газар дээрээ яг хэвээрээ л байдаг
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.45] 2023/10/4
Ёооё болио та нар сонгууль дөхөөд л хайр зарлана нөгөө хорино цагдана торгоно татвар нэмдгээ одоо л ярьдаг газаршдээ бид бас хариугаа аьах өдөр ч ойртож бнадаа та нар хайр зарлаад нэмэргүйдээ
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.59] 2023/10/3
Zaaa ene mayagtiig ali deer l iim bolloo geed bsn 1 ajilaa myanga yaridag boltsiim uu. Uchka n ch biluu hen n bilee
0 | 0 Хариулах
Зочин [202.21.109.22] 2023/10/3
Тэрний хэрэг гэж юу байгаа юм бэ , аваад очсонч оочирлоостой ш дээ , ард түмнээ дарамталж , шахаанд оруулж л байвал бах тав нь ханаж байдаг юм уу хаашаа юм ,өөр хийх ажил байдаггүй юм байх даа хөөрхийс
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.42] 2023/10/3
МАН Монголын ард түмнийг устгахыг али эртнээс хүсээд ажил хэрэг болгож ирсэний нэг нь энэ эргүү. Ард иргэдын эрүүл мэндийг дорд үзэж буй нь илрэл.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.160] 2023/10/3
Энэ дүлэгнэсэн нөхөр төрөөс зайлаад өгөөсэй
3 | 1 Хариулах
Зоч [203.23.49.66] 2023/10/3
Иргэн эмнэлгээ өөрөө сонгож үйлчлүүлэх нь зөв өө. Иргэний харъяалалаа дагаад заавар тэр өрхийн эмнэлгээр очиж 13а авах нь буруу. Өрх сайн байвал өрхөд үзүүлнэ. Чадахгүй байгаа учраас шууд нэгдсэн эмнэлэг явж байгаа юм.
2 | 2 Хариулах
Зочин [103.212.119.238] 2023/10/3
Зодолдож мэддэггүй бизнесмен эрт нас бардаг
0 | 2 Хариулах
Зочин [202.21.108.36] 2023/10/3
Hend ch hereggui hund surtalaa bolimoor bsan yum! Baas daraad baigaanuud ni 13A mayagtaas ashig oldog emnelgiin salbariinhan biz!
1 | 0 Хариулах
ЖДҮ-чин Я.Содбаатар ЯЛТАН ХҮРЭЛСҮХ иргэнд [146.70.182.126] 2023/10/3
Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг гэмт үйлдлүүд, ноён зарцын хэлбэртэй харьцаатай, бүдүүлэг, “луйврын”сонгуулийн ерөнхийлөгч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа зогсоо, буцаад ЗГазарт нь ажиллуул ялтанаа!!!! ЯЛТАНЫ Тамгын гзрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй Ухна ХҮРЭЛСҮХ 14 тэрбумын БАНКНЫ казиночин бас хулгайч НҮҮРСЧИН
0 | 0 Хариулах
Зочин [66.181.164.43] 2023/10/3
Анхан шатны эрүүл мэндийн нэгж болох өрхийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулмаар байна аа. Өрхийн эмч нар дүүрэг болон нэгдсэн эмнэлгүүдэд үзлэгийн болон шинжилгээний цаг өгөх эрхгүй болсон нь бүр их чирэгдэл учруулж байна. Хавдарын эмч нэгдсэн эмнэлгийн лабротори луу бичсэн шинжилгээнүүдийг өгөхийн тулд ахиад нэгдсэн эмнэлгийн эмчид үзүүлэх цаг авна , эмчид үзүүлсний дараа дахин очерлож шинжилгээний цаг авна гээд үнэхээр цаг барсан хүнд өвчтэй хүмүүст хугацаа алдуулсан чирэгдэл төвөг ихтэй. Өвчтэй хүн олон цаг очёрлох чадамжгүй, олон хүн очёрлуулсан агааргүй орчинд нь муураад уначихмаар аймшигтай байна манай эрүүл мэндийн байгуулга эмч ажилтнуудын үйлчилгээ. Ажлаа сайжруулж хүнээ чадамжуулмаар байна
1 | 0 Хариулах
Ану олхон [103.212.116.42] 2023/10/3
Зөв шийдвэр, эрүүл мэндийн байгууллагыг иргэд сонгож үйлчлүүлэх эрх нээгдэж, орчин цагтаа орших чадваргүй эмнэлгүүд хайлж устаад төсөвт дарамт учруулахгүй. Зоонозын өвчин судлал, сэтгэцийн эмнэлэг, халдварт, 1 клиникийн эмнэлэг улс харьяандаа авч үлдээд бусдыг нь хувьчилж, даатгалыг улс хувийн эмнэлэгт ялгаваргүй олгож байж хөгжинө. Мөн эмч бэлддэг дээд сургууль нь яамнаас квот авч элсэлт авмаар юм, улсаар дүүрэн эмч, гадаадын аль ч улс дипломыг нь хүлээн зөвшөөрдөггүй.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.216.14] 2023/10/3
2 жилд хийсэн ганц ажил ньпязда❗
5 | 0 Хариулах
Зочин [66.181.191.11] 2023/10/3
Ажил мэдэхгүй хонгио толгойтой ерөнхий сайд тавьчаад юу хүлээхийн бэ Хүрэлсүх ээ энэ эргүү данхаа зайлуулбал сайн байна
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.172] 2023/10/3
13А ШААРДАНА, ӨӨ БОЛИЛОО 13А ШАРДАХАА БОЛИЛОО … ЭНЭ ТӨРИЙН БАЙЖ БАЙГААГ 😡😡😡 ТӨР ТОГТВОРТОЙ БОДЛОГО ЯВУУЛАХГУЙ … АРД ТҮМЭН ЯАХ ВЭ ???
1 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/10/3
ЗҮГЭЭР ХЭЛ АМНААС АЙГААД САЙЖРУУЛАХАА БОДОХГҮЙ ШУУД ХАЯЧДАГ НААСАН АРАЙ Л ТЭНЭГ ҮҮ
2 | 0 Хариулах
Зочин [202.179.21.244] 2023/10/3
Түргэн тусламжийн ягаан хуудас нь байсаар байхад 13а нэхэж мангартаад байсан.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.112.169] 2023/10/3
Байх ёстой зохицуулалтын механизмыг нь байхгүй болгочиж бна гэсэн үгүү одоо тэгээд гар болон аман аргаар лавлагаа нь механикаар явагдаад тэрнээсээ их хүлээлт оочер чирэгдэл үүсэх ньэээ
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.244] 2023/10/3
Өрхийн эмч нар сайн байвал хүн заавал дүүргийн эмнэлэг явах гээд байхгүй. Хүнд гэнэтийнх нь тийшээ яваад гайгүйнууд нь тууштай сайн гэж үзсэн эмчдээ үзүүлээд байдаг.Эмчийн чадвар хүнтэй харилцах харилцааны чадвараас их юм шалтгаална. Юмаа бүгдийг тайлбарлах цаггүй ч зайлшгүй зүйлүүдийг хэлж өгөх нь эмчид итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.
3 | 0 Хариулах
irgen [202.9.46.70] 2023/10/3
Uchral gej nuhur tsahim hugjliin yam baiguulaad ulam ih zardal chiregdel uusgej baina. Yer ni iim yam baih hereg bgaa yum uu daa
1 | 2 Хариулах
Зочин [202.179.21.244] 2023/10/3
Уг нь бол тийм яам байхгүй. Яам бүр харин АИТИ мэргэжилтэн багтай байдаг. манайх бол бүр бараг эмнэлэг бүрт байдаг мэт байлээ. Илүү том сүлжээтэй хэр нь чанар муу.
0 | 0 Хариулах
Сонго уйл [103.41.93.236] 2023/10/3
Сонгууль ойртоод манай дарга нар чинь бичлэг хийж цацаад л, алдаа нь тодорхой болоогүй байхад уучлалт хүсэж албан тушаалаа өгөөл, бурууг намын хүмүүсдээ тохоол мундаг шүү хахах
8 | 0 Хариулах
Зочин [174.194.101.195] 2023/10/3
Yag2
0 | 0 Хариулах