Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хамгийн ашигтай, хамгийн зөв худалдаа үйлчилгээний талбайг хэрхэн сонгох вэ?

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 9 сарын 28
Сурталчилгаа

Хиймэл оюун ухаан ашиглан гаргасан хамгийн чухал 5 үзүүлэлтийг мэргэжилтэн зөвлөж байна.

Худалдаа үйлчилгээний чиглэлээр бизнес эрхлэгчийн хувьд ашиг орлогоо нэмэгдүүлэх, ажлын орчноо сайжруулах, зах зээлийн боломжийг тэлэх зорилгоор байршлаа солих шаардлага тулгардаг. Мөн бизнесээ өргөжүүлж томруулах, салбарлуулахын тулд худалдаа үйлчилгээний талбайг сонгох шаардлага гарах нь элбэг. Худалдан авах, түрээслэх аль ч тохиолдолд хамгийн анхан шатны таны бодох ёстой үндсэн хэдэн асуудлууд байдаг байна.

зураг
 
Худалдаа үйлчилгээний төвийн мэргэшсэн реалтор Б.Туул

Бизнес эрхлэгчдэд зориулан худалдаа үйлчилгээний талбайг хэрхэн оновчтойгоор, өөрийн үйл ажиллагаа, нөхцөлдөө тааруулан сонгох тухай Microsoft компанийн хиймэл оюун ухаанаар гаргасан хамгийн чухал 5 хүчин зүйлийг та бүхэнд хүргэж байна.

1. Байршил бас дахин байршил

Хамгийн чухал бөгөөд нөлөөтэй хүчин зүйл бол мэдээж байршил. Байршил бас дахин байршил. Та өөрийн бизнесийг хэр олон хүнд хүргэх боломжтой байна, хэрэглэгч үйлчлүүлэгчид таны бизнесийг олох, ирэх зэрэг асуултад хариулаад үзэх хэрэгтэй. Хүний урсгалыг мэдэхийн тулд тухайн орчин бүсдээ 1-2 цаг алхангаа, ажиглаад үзэх хэрэгтэй. Мөн тухайн бүсийн хүн амын тоо, ирээдүйн өсөлтийн тухай тоон мэдээллийг харах нь зүйтэй.

Жишээлбэл,  Улаанбаатар хотын бүсчлэлийн тухайд Хан-Уул дүүрэг, Баянзүрх дүүрэг хамгийн бизнес эрхлэхэд тохиромжтой гэсэн ташаа төсөөлөл байдаг. Эсрэгээрээ, эдгээр дүүргийн хүн амын төвлөрөлтэй ойролцоо хэмжээний өсөлт, чадамж одоо бий болох боломжтой бүс, дүүрэг хаана байгаа тухай бодож, ирээдүйн бий болох зах зээлд түрүүлж орж ашигтай байрлал эзэлсэн байх ёстой гэсэн үг юм. Таны хайх түлхүүр үг бол, шинэ суурьшил, шинэ бүтээн байгуулалт, шинэ төвлөрөл зэрэг юм. Эдгээр хайлтад одоогийн байдлаар СБД-ийн хотын төвийн шинэ төлөвлөлтийн бүс жишээлбэл, СБД 9, 10, 11 хорооны Их тойруугоос 32-ын тойрог хоорондох шинэ 7 дугаар хороолол орчмын байршлыг санал болгож байна. Учир нь энэ бүс нь хотын төв цэгээс алхахад 10мин орчим ойрхон, орон сууцны барилгажилт эрчимтэй явагдаж буй учир хүн амын төвлөрөл огцом нэмэгдэж байна.

зураг
 
Зах зээлийн багтаамж хурдтай өсөж буй, хүний урсгал ихтэй байх боломжит бүс

2. Зардал болон өөрийн төсвөө зөв тодорхойлох

Таны өөрийн төсөв, санхүүгийн боломж сонголтод нөлөөлөх нэг чухал үзүүлэлт байх болно. Төсвөө гаргахдаа, орчин үеийн худалдаа үйлчилгээний төвийн түрээсийн зардал нь дан ганц талбайн түрээс төдий биш бөгөөд тохижилт, тавилгаас гадна, тухайн үл хөдлөх хөрөнгийн арчилгаа үйлчилгээ /орон сууцаар бол СӨХ төлбөртэй ижил/ болон зарим өндөр зэрэглэлийн талбай нь нэгдсэн худалдаа үйлчилгээний менежмент болох хүний урсгал, брэндинг, маркетингийн үйлчилгээг санал болгодог тул эдгээр зардлыг тооцон төсвөө гаргах хэрэгтэй юм.  Мөн ашигтай талбайгаа өөрийн болгон блок хийлгэх, гэрээний баталгаажилт, барьцаа болон бусад нэмэлт зардлаа тусгах хэрэгтэй.

зураг
 

3. Талбайн тохиромжтой байдал

Тухайн талбай таны бизнесийн тухайлсан хэрэгцээнд нийцэж байгаа эсэхийг тус бүрчлэн шалгах хэрэгтэй. Талбайн хэмжээ, бүтэц болон бусад нөхцөл байдал нь бизнесийн ялгаатай үйл ажиллагаанд харилцан адилгүй нөлөөлдөг. Жишээлбэл, void орон зайтай үйлчилгээний талбай нь давхар харгалзахгүй хүний урсгалыг нэмэгдүүлэх боломжтой байдаг бөгөөд худалдаа үйлчилгээний дараагийн үеийн төлөвлөлт нь олон нийтийн үүрэгтэй, ашиглалттай талбайг аль болох их төлөвлөсөн  байх нь орчин үеийн shared economic шинэ тренд, хандлагын хувьд хүний урсгалыг татах, тогтворжуулах зориулалттай юм.

зураг
 

4. Худалдаа үйлчилгээний төвийн төрөлжилт, болон нэгдсэн менежментээр хангасан эсэх

Таны бизнесийн үйл ажиллагаа тухайн худалдаа үйлчилгээний төвд илүү төрөлжсөн, нарийссан байхаар хөгжих боломжтой эсэхийг асуух хэрэгтэй. Ингэснээр ижил салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнесийн тооноос үл хамааран, төрөлжилт нь өрсөлдөөн, зах зээлээ булаалдах эрсдэлийг бууруулдаг. Мөн нэгдсэн менежментээр хангаж, таныг өөрийн бизнестээ төвлөрөх боломж олгох эсэхийг тодруулах нь зүйтэй.

зураг
 

5. Хүртээмжтэй байдал болон хүн татах онцлогууд

Энэ нь дан ганц хэрэглэгч, үйлчлүүлэгчид ч биш бизнес эрхлэгчид ч мөн ажлын байр талаасаа давхар бодох ёстой үзүүлэлт юм. Гол авто замтай шууд холбогдсон орц, гарц, машин, нийтийн тээвэр, дугуй гэх мэт олон төрлийн зогсоол, тэргэнцэрт зориулсан налуу зэрэг олон зүйлс багтдаг. Үүнээс гадна тухайн бүсдээ байхгүй амьдралын чанар, орчны сайжруулалт бүхий бүтээц, үйлчилгээ бий эсэхийг шалгаарай.

зураг
 

Эдгээр 5 гол хүчин зүйлс нь их өгөгдлийн сангаас хиймэл оюун ухааны боловсруулсан хамгийн чухал гэсэн үзүүлэлт бөгөөд үүнээс гадна, бизнес бүр өөрийн онцлог хэрэгцээ байдгийг санаарай. Үйл ажиллагаа явуулж буй салбар, зах зээлийн боломж, бизнес модель зэрэг нөлөөллийг давхар тооцох хэрэгтэй.

зураг
 

Мэргэжилтний хувьд миний санал болгох, эдгээр шаардлагад нийцсэн төслийг сонирхохыг хүсвэл дараах дугаараар холбогдоно уу.  

“Go.to market” худалдаа үйлчилгээний төвийн борлуулалтын алба: 7704-4444

 

Худалдаа үйлчилгээний төвийн мэргэшсэн реалтор Б.Туул

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.