ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улсад анх удаа зохион байгуулагдсан морьт харвааны ДАШТ-д Францын баг түрүүлэв

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 9 сарын 13
IKON.MN
Зураг зураг
Эх сурвалж: Соёл урлагийн газар

Морьт харвааны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн/ДАШТ/ Монгол Улсад анх удаа амжилттай боллоо.

Хурд хүч, эрэмгий зориг, цэц мэргэнийг нэгэн дор нэгтгэсэн монгол соёлын биет бус өвийн төрөл морьт харвааны ДАШТ-д 20 гаруй орны 90 мэргэн харваач, тамирчид өрсөлдсөн юм.

“Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт есдүгээр сарын 7-10-ны өдөр үргэлжилсэн тэмцээнд Франц улсын баг тамирчид түрүүлсэн бол Монгол улсын баг хоёрт, Казахстан улсын баг гуравдугаар байрт шалгарчээ.

Монголын өнө эртний уламжлалт соёлын өв “Морьт харваа” нь Монгол Улсын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэлийн “Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага төрөлд албан ёсоор бүртгэгдсэн байдаг билээ.

Морьт харвааны мэргэжлийн холбоод олон улсын тэмцээний дүрэмд Монголын уламжлал харваа болох бөмбөг харвааг оруулсан нь чухал үйл явдал болжээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
31
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
8
Зураг
ХАХА
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг