Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс ЕБС-ийн сурагчдад тохиромжтой болон хориглох хүнсний жагсаалтыг гаргасан байна.
Үдийн хоолонд тохиромжтой хүнс:
Үдийн хоолонд хориглох хүнс:
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд "Ерөнхий боловсролын сургуулийн нэг хүүхдэд ногдох хоолны зардлын нормативыг инфляцын түвшин болон суралцагчийн шим тэжээлийн хэрэгцээг харгалзан жил тутам шинэчлэн батлах" гэж заасан байдаг.
Хоолны зардлын норматив гэж нэг хүүхдэд ногдох хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний зардлыг хэлдэг байна.
Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 1,500 төгрөгөөр тогтоож өгсөн байдаг.
Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ), Эрүүл мэнд болон Сангийн сайд нарын 2020 оны хамтарсан тушаалаар цэцэрлэг, сургуулийн насны хүүхдийн хоногийн хоолны илчлэгийн хэмжээг:
"Бага ангийн буюу 6-11 настай хүүхэд хоногт хоолноос авах шим тэжээлийнхээ 35 хувийг сургуулийн хоолноос авах ёстой. Гэтэл өнөөдөр үүний 50 хувийг л үдийн хоолоор олгож байгаа юм. Тиймээс хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, дунд болон ахлах ангийн сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт хамруулах чиглэлээр зөвлөлдөж, боломж шийдлийг ярилцаж байна" гэж БШУЯ-наас мэдээлж байв.
2022-2023 оны хичээлийн жилд ЕБС-иудын 597 нь зориулалтын гал тогоотой байсан бол 224 нь зориулалтын бус, хүрэлцээгүй хүчин чадал бүхий гал тогоотой байжээ. Огт гал тогоогүй 9 сургууль байсан байна.
Мөн 2022 оны арванхоёрдугаар сарын байдлаар 75 хоол зүйч, 1,276 тогооч, 464 туслах тогооч, туслах ажилтан ажиллаж байгаа нь өмнөх хичээлийн жилээс хоол зүйч 15 дахин, тогооч 12.9, туслах тогооч, туслах ажилтан 34.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа аж.
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!