“ГОВЬ” ХК-ийн дэргэдэх ГОВЬ-ийн багачууд цэцэрлэгийн 2023 оны хичээлийн шинэ жилийн нээлт болж өндөрлөлөө. Тус компани нь БШУЯ-наас гаргасан байгууллагын дэргэдэх цэцэрлэг санаачилгад нэгдэн нийгмийн тогтвортой хөгжил бодлогын хүрээнд ажилтнуудынхаа нийгмийн асуудал, ажил хөдөлмөрөө саадгүй гүйцэтгэх таатай нөхцөлийг бүрдүүлэн 2023-2024 оны хичээлийн шинэ жилтэйгээ золгож байна.
Уг цэцэрлэг нь 100 гаруй хүүхдийг үнэ төлбөргүй хүлээн авах хүчин чадалтай бөгөөд жилийн 4 улирлын турш тасралтгүй үйл ажиллагаагаа тогтвортой явуулж ажилтнуудын ажиллах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж
байна.
2023-2024 оны хичээлийн жилд сургалтын хөтөлбөрт англи хэлний хичээлийг нэмэлтээр оруулахаар төлөвлөж байгаа юм байна. Мөн хүүхдүүдийн урлаг, спортын боловсролыг дэмжих зорилготой дуу хөгжим, бие бялдар хөгжүүлэх танхимыг шинээр тохижуулан ашиглалтад оруулсан. Түүнчлэн Говийн багачууд цэцэрлэгийн хүүхдүүд болон багш ажилтнуудын сурч хөгжих, ажиллах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор хичээлийн шинэ жилийг угтан орчны засвар, тохижилт үйлчилгээг шинэчлэн сайжруулах ажлыг тус тус хийж гүйцэтгэжээ.
“ГОВЬ” ХК нь тогтвортой хөгжил, байгаль орчин, нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлдэг. Бид ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдал, эрх тэгш байдлыг ханган, ажиллах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч, тэргүүний зорилгоо болгосоор ирсэн юм. Энэ хүрээнд бид байгууллагын дэргэдэх ГОВЬ-ийн багачууд цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлсэн билээ. Ингэснээр залуу гэр бүлүүд ар гэр, үр хүүхдэдээ санаа зоволгүйгээр ажилдаа төвлөрөөд, бүтээмжтэйгээр ажиллах таатай нөхцөл бүрдэж байна хэмээн “ГОВЬ” ХК-ийн Тэргүүн дэд захирал Б.Ариунаа онцолж байлаа.
“ГОВЬ” ХК-ийн байгууллагын дэргэдэх цэцэрлэгт хамрагдсанаар:
Нийгмийн хариуцлагын хүрээнд таатай орчин нөхцөлөөр ажилтнуудаа хангаж сайн жишгийг үлгэрлэж буй “ГОВЬ” ХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.
Амьдралын алхам бүрд ноолууртай хамт.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!