"Оюутнууд автобусны картаа цахимаар захиална. Үнэгүй зорчих эрх 44 болж, нэмэгдсэн"
2023 оны хичээлийн жилээс эхлэн төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох E-Mongolia платформоор дамжуулан оюутны цахим картын захиалгыг авах, картын зорчилт 44 болж байгааг "Улаанбаатар Смарт Карт" ХХК-аас мэдэгдлээ.
Өөрөөр хэлбэл оюутнууд автобусны картаа E-Mongolia системээр дамжуулан захиалах юм байна. Системд захиалга авах хугацааг удахгүй нээх аж.
Оюутнуудын автобусанд үнэгүй зорчих эрх 22 байсныг нэмж 44 болгон нэмэгдүүлж байгааг энэ оны гуравдугаар сард БШУЯ-наас мэдээлж байсан юм. Уг шийдвэр хэрэгжиж эхлэв.
Энэ хичээлийн жилд их, дээд 65 дээд сургуульд 25,000 оюутан шинээр элсэн оржээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

