Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол хэл судлалын олон улсын нийгэмлэг" байгуулагджээ

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Хэл шинжлэлийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан “Түүхэн ба орчин үеийн монгол хэл, аялгуунууд: Нийтлэг шинж ба хөгжлийн онцлог” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны наймдугаар сарын 14-18-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус хуралд АНУ, ОХУ, БНХАУ, ХБНГУ, Япон, БНСУ, БНТУ зэрэг 12 орны 61 эрдэмтэн судалгааны ажлын сүүлийн үеийн үр дүнгээ танилцуулав. Хоёр жил тутамд зохион байгуулдаг тус хурлын үеэр онцлох нэг үйл явдал болсон нь “Монгол хэл судлалын олон улсын нийгэмлэг”-ийг санаачлан байгуулж, ерөнхийлөгч болон хүндэт ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, удирдах зөвлөлийгсонголоо.

Хэл зохиолын хүрээлэнгээс хүндэт ерөнхийлөгчөөр академич Д.Төмөртогоо, дэд ерөнхийлөгчөөр Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ж.Бат-Ирээдүй, удирдах зөвлөлд академич Л.Болд нар сонгогдлоо. 

 

Эх сурвалж: Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн