Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

“АЛТАН ЖОЛОО ГРУПП” Солонгосын тэргүүлэгч “SHINSEGAE” групптэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

ikon.mn
2023 оны 8 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг

“АЛТАН ЖОЛОО” групп нь Солонгосын тэргүүлэгч “SHINSEGAE” групптэй хамтран бүтэн концепттой татваргүй барааны дэлгүүрийг нисэх онгоцны буудал, хотын төв, чөлөөт бүс гэсэн гол байршлуудад нээн ажиллах хамтын санамж бичигт гарын үсэг зурлаа.

“АЛТАН ЖОЛОО” групп нь татваргүй барааны дэлгүүрийг 2008 оноос хойш Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд ажиллуулж ирсэн 15 гаруй жилийн туршлагатай.

“SHINSEGAE” групп нь Солонгосын худалдаа үйлчилгээний салбарт тэргүүлэгчдийн нэг бөгөөд их дэлгүүр, хайпермаркет, татваргүй барааны дэлгүүр, худалдааны төвийн үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэгч групп компаниудын нэг юм. Тус группийн Солонгосын Инчеон Олон Улсын нисэх буудалд байрших татваргүй барааны дэлгүүр нь арван мянга орчим метр квадрат бүхий талбайг хамран, Louis Vuitton, Chanel, Dior  зэрэг дэлхийд алдартай 430 гаруй брэнд бүтээгдэхүүнийг худалдан борлуулдаг.

“SHINSEGAE DUTY FREE” компанитай татваргүй барааны дэлгүүр нь хэрэглэгчдэд чанартай бараа бүтээгдэхүүн санал болгох, шинийг эрэлхийлэгч байх, бусдаас онцгой үйлчилгээ үзүүлэх гэсэн үндсэн 3 зарчмыг баримтлан ажилладаг байна.

“АЛТАН ЖОЛОО” групп нь Солонгос улсад тэргүүлэгч “SHINSEGAE DUTY FREE” компанитай хамтран ажилласнаар дэлхийн стандартад нийцсэн татваргүй барааны дэлгүүрийг Монгол Улсад нээж, олон мянган жуулчин, хэрэглэгчийг татаж, Монгол Солонгос хоёр улсын хамтын ажиллагаанд ихээхэн хувь нэмэр оруулна хэмээн төлөвлөж байна. Мөн арга хэмжээний үеэр “Алтан жолоо” группийн Ерөнхийлөгч ноён В.Энхбаатар Монгол үндэсний бүтээгдэхүүнээ голчлон хүргэх болно гэдгээ онцоллоо.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮЕИЙН ФОТО
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.