Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг эгнээгээр явах зам гаргаж, гүүрнээс Тэрэлж чиглэлийн хөдөлгөөнийг нээжээ

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:06 2023/08/02

"Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, зам засварын кампанитай хамтран замын зорчих хэсгийг цэвэрлэн нэг эгнээгээр явах зам гаргаж, гүүрнээс Тэрэлж чиглэлийн хөдөлгөөнийг энэ цагаар явуулж эхэлсэн.

Тэрэлжийн гүүрний түгжрэлийг бууруулаад Тэрэлж-Улаанбаатар чиглэлийн тээврийн хэрэгслийг явуулахаар ажиллаж байна" хэмээн Нийслэлийн цагдаагийн газраас мэдээлэв.

13:54 2023/08/02

Өнөөдөр буюу наймдугаар сарын 2-ны өдрийн 12:00 цагаас эхлэн орсон хүчтэй аадар борооны улмаас Налайх дүүргийн 1 дүгээр хороо Туулын гүүр, Боса дэлгүүрийн орчим үер бууж зорчих хэсэг бүрэн хаагдлаа.

Иймд Горхи Тэрэлжийн хэсэг рүү зорчихгүй байхыг анхааруулж байна.

https://fb.watch/m9H5tpJnWr/

Яг одоо газар дээр нь Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Налайх АЗЗА, Налайх Шуурхай удирдлага хяналт, мэдээллийн төвийн нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй, 6 техниктэйгээр ажиллаж байна.

зураг
 
Налайх дүүргийн Шуурхай Удирдлага Хяналт, Мэдээллийн төв

Эх сурвалж: Налайх дүүргийн Шуурхай Удирдлага Хяналт, Мэдээллийн төв