Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 14-30-ны өдрүүдэд нийслэлийн долоон дүүрэг, 18 аймгийн 35 суманд 73 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ.
Үүнээс геологийн гаралтай буюу газар хөдлөлтийн дуудлага гурав бүртгэгдсэн байна.
Хүний үйл ажиллагаатай осол буюу төөрсөн сураггүй болсон нэг, зам тээврийн осол гурав, усны осол 10, шаварт суух зургаа бусад зургаа нийт 26 осол бүртгэгджээ.
Гал түймрийн осол нийт 39 бүртгэгдсэнээс гурав нь ой хээрийн түймэр, 36 нь объектын гал түймэр байна.
Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдлээс үерийн таван дуудлага бүртгэгджээ.
Аюулт үзэгдэл, ослын улмаас 15 хүн амь насаа алдаж, таван хүн бэртэж, гэмтсэн бөгөөд амь насаа алдсан иргэдийн 14 нь том хүн, нэг нь хүүхэд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!