Контентын сангаас дуртай кино, контентоо шууд үзэх, ТВ сувгуудыг ухрааж үзэх зэрэг IPTV үйлчилгээний олгодог боломжууд болон өндөр хурдны интернэт холболт бидний энгийн хэрэглээ болоод удаж байна. Энэ нийтлэлийг уншсанаар та өөрийн өдөр бүр ашигладаг Юнивишнийн үйлчилгээний талаар төдийгүй IPTV технологи, түүний хөгжлийн чиг хандлагын талаар цэгцтэй ойлголтыг олж авах болно.
IPTV гэж юу вэ?
IPTV нь интернет сүлжээгээр дамжуулан дараах 3 үндсэн үйлчилгээг хэрэглэгчийн гэрт хүргэдэг.
IPTV цаашид хэрхэн хөгжих вэ?
Юнивишн ч мөн IPTV үйлчилгээний ирээдүйн хөгжил, түүнтэй холбоотой үүсэх хэрэгцээ шаардлагыг хангахад бэлэн байх зорилгоор үндсэн сүлжээ, систем, контент гэсэн 3 чиглэлд томоохон өөрчлөлтүүдийг үе шаттайгаар нэвтрүүлэн ажиллаж байна.
Юнивишнийн үндсэн сүлжээ гэж юу вэ?
Зөвхөн өндөр хурдны интернэт төдийгүй IPTV үйлчилгээг 1 гигабит/секундийн хурдаар хүргэх хүчин чадалтай шилэн кабелийн сүлжээг Юнивишн компани 2011 онд Монголд анх удаа байгуулж байв. Юнивишнийн үндсэн сүлжээ өнөөдөр орон даяар 810,000 орчим сүлжээний төхөөрөмжөөр дамжуулан 350,000 айлыг холбосон өргөн сүлжээ болжээ.
Үйлчилгээний чанарыг сайжруулж илүү хурдан, илүү найдвартай болгохын тулд үндсэн сүлжээнд хоёр томоохон өөрчлөлтийг хийж байна:
FTTH (Fiber To The Home) холболтыг нэвтрүүлж байна
Юнивишнийн үндсэн сүлжээндээ нэвтрүүлж буй томоохон өөрчлөлтүүдийн нэг нь FTTH буюу Fiber To The Home холболт. Энэ өөрчлөлтийн үр дүнд айл өрийн ирээдүйд хэрэглэх боломжтой дээд хурдны хязгаар 100 мигабит/секундээс 1 гигабит/секунд болж 10 дахин өссөн. Цаашид хэрэглэгчид энэ хурдаар зөвхөн 4К-аар зогсохгүй 16K хүртэл нягтаршилтай видео контентыг тасалдалгүй үзэх боломжтой.
Тэгвэл FTTH холболт гэж юу вэ?
Саяхныг хүртэл шилэн кабелийн шугамыг зөвхөн орон сууцны орц хүртэл, эсвэл тухайн нэг бүсийг хамарсан сүлжээний төхөөрөмж хүртэл татаж, түүнээс цааш зэсээр хийсэн LAN-ийн кабелаар салаалан айл өрхийг интернэтэд холбодог технологи дэлхий дахинд түгээмэл байв. Өөрөөр хэлбэл интернетийн хурд шилэн кабелийн хүчин чадлаар хязгаарлагдана. Харин FTTH (Fiber To The Home) холболт айл өрхийг шууд өндөр хурдны шилэн кабелтай холбодог.
“Өнөөдрийн байдлаар Юнивишн нийт хэрэглэгчдийнхээ 28% орчмыг FTTH технологиор интернэт сүлжээнд холбоод байна.”
IPv6 сүлжээний протокол руу шилжиж байна
Интернэтэд холбогдож буй төхөөрөмж бүхэн мэдээлэл хүлээн авах, илгээхийн тулд өөрийн IP хаягтай байх ёстой. Бидний хэрэглэж ирсэн IPv4 хэмээх сүлжээний протокол нь ердөө 4,3 тэрбум орчим хаяг олгох багтаамжтай бол дэлхий дээрх интернэтэд холбогддог төхөөрөмжийн тоо 30 тэрбумд удахгүй хүрнэ. Тиймээс IP хаягийг “салаалах”, “хөрвүүлэх” шаардлага гардаг бөгөөд энэ нь интернэтийн хурдыг удаашруулдаг.
IPv6 протоколыг нэвтрүүлснээр дараах давуу талууд үүснэ:
Системийн шинэчлэл хийх хэрэгцээ шаардлага
Ухаалаг төхөөрөмжүүдийн хэрэглээ өсөж, хүмүүсийн хэрэгцээ шаардлага ч өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор IPTV үйлчилгээнүүд ч тухайн хэрэглэгчийг таньж сонирхолд нь нийцэх контентыг харуулах, хайлтын системийг илүү оновчтой болгох хиймэл оюун ухаан зэрэг ухаалаг шийдлүүдийг санал болгох болсон. Үүнээс гадна дуу дүрсний илүү өндөр чанартай контент тоглуулахын тулд төхөөрөмжийн хүчин чадал бүрэн хүрэлцэхүйц байх шаардлагатай.
Юнивишн хэрэглэгчдэдээ гэртээ ашиглаж болох энтертайнмент үйлчилгээний шинэ боломжуудыг нээж өгөх зорилгоор телевизэд зориулсан Android TV үйлдлийн системтэй хоршин ажилладаг Univision 4.0 систем, мөн шинэ Android TV Box төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлж байна.
Android TV үйлдлийн систем нэвтрүүллээ
Google-ийн хөгжүүлж буй Android TV үйлдлийн системийг ашигласнаар Google Play Store-д байршиж буй зурагтад зориулсан 8,100 гаруй апп-ыг татаж ашиглах боломжтой болдог. Set-top box буюу бидний нэрлэж заншсанаар Юнивишнийн “хар төхөөрөмжийг” Android TV-тэй хоршиж ажилладаг болгосноор ухаалаг биш зурагтыг ч хананд тогтоосон том хэмжээтэй утас, таблет мэт ашигладаг болж, хэрэглээний олон боломжууд нэмэгдэнэ.
Эдгээрээс гадна үзэгчдийн хэрэглээг илүү амар хялбараар шийдсэн бусад олон өөрчлөлтүүдийг оруулсан бөгөөд Univision 4.0 системийг цаашид шинэчлэн сайжруулах ажил эрчимтэй үргэлжилсээр байна.
Илүү хурдан, илүү хүчтэй төхөөрөмж ашиглаж эхэллээ
IPTV үйлчилгээг ашиглахын тулд компьютер, гар утастай адил мэдээлэл боловсруулах процессор, санах ой, үйлдлийн систем бүхий интернэтэд холбогддог ухаалаг төхөөрөмж шаардлагатай байдаг. Энэ үүргийг set-top box буюу та бидний нэрлэж заншсанаар Юнивишнийн “хар төхөөрөмж” гүйцэтгэдэг.
Төхөөрөмжийн үзүүлэлтүүд нэмэгдсэнээр илүү өндөр нягтаршилтай дуу дүрсийг тасалдалгүй тоглуулж олон төрлийн апп-уудыг саадгүй ажиллуулж чаддаг болох юм.
Шинэ Android TV Box төхөөрөмжийн үзүүлэлтийг Юнивишнийн анхны төхөөрөмжтэй харьцуулбал:
Арваад жилийн өмнө гэхэд бидний Монгол хэлээр кино, контент үзэх боломж ТВ сувгаар гарах киног хүлээх, чанар муутай CD, DVD үзэх, хууль бус сайтуудаас татах, эсвэл кино театрт очих гэсэн сонголтуудаар хязгаарлагддаг байв. Харин Юнивишн дэлхийн тэргүүлэх студиудтэй албан ёсоор хамтран ажиллаж, дэлхийн шилдэг кинонуудыг цаг алдалгүй хүргэх болсноор бид дуртай киногоо дуу дүрсний өндөр чанартайгаар гэртээ үзэх боломжтой болсон. Үүнийг дагаад бидний кино үзэх дадал хэвшил, оюуны өмчийг дээдлэх соёл гээд олон зүйл өөрчлөгджээ.
Өнөөдөр Юнивишн Холливудын “Их тав” буюу Warner Bros, Paramount, Sony, Universal, Disney мөн эзэмшилд нь багтах 20th Century Fox студи, үүнээс гадна АНУ-ын MGM, Lionsgate зэрэг бусад студи, Солонгосын CJ entertainment болон өөр олон улсын кино бүтээгч, нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж, олон улсын хэмжээний IPTV болон видео контентын үйлчилгээ үзүүлэгч компаниудтай эн зэрэгцэн гадаад контентынхоо санг тогтмол шинэчилсээр байна.
“Юнивишнийн санд 25,000* кино, контент бий. Энэ бол дэлхийн дунджаас дээгүүр үзүүлэлт бөгөөд долоо хоног бүр 80-150 контент нэмэгдэж байдаг”
Юнивишн үйл ажиллагаагаа эхэлсэн цагаасаа Монгол кино уран бүтээлчдийн үзэгчдэд бүтээлээ хүргэж оюуны өмчөөсөө ашиг орлого олох өргөн хүртээмжтэй суваг болж, Монгол кино, контентын сангаа үргэлж шинэчлэн ажилласаар иржээ.
Мөн продюсингийн компани болох Nomadia Pictures нь Монгол болон гадаад уран бүтээлчидтэй хамтран Nomadia Originals контентуудыг бүтээн Юнивишн, LookTV, ДДЭШ ТВ-д байршуулдаг. Тэд өнгөрсөн хугацаанд Монгол уран бүтээлчдээ тууштай дэмжин ажиллаж, хамтдаа хөгжих урт хугацааны бодлоготой ажилласны үр дүнд “Үргээлэг”, “Хавтаст хэрэг”, “Хийморь”, “Хэвтрийн хүн” тэргүүтэй 60 гаруй бүрэн хэмжээний уран сайхны кино, 50 гаруй олон ангит киног бүтээжээ.
Ийнхүү гадаад, дотоод хамтын ажиллагаагаа тогтмол өргөжүүлж ирсний үр дүнд одоогийн байдлаар Юнивишнийн контентын сан нийт 25,000* орчим кино, контенттой болсон бөгөөд 7 хоног бүр 80-150 шинэ кино, контент, мөн олон ангит цувралуудын шинэ анги нэмэгдсээр байна.
Төгсгөлд нь
Харьцангуй богино хугацаанд интернэтийн хурд, хүртээмж, энтертайнмент үйлчилгээ авах боломжууд олон талаар өөрчлөгдөж, боломжгүй мэт санагдаж байсан олон зүйлс энгийн хэрэглээ болжээ. Технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээнд өнөөдөр нэвтрүүлж эхлээд буй эдгээр өөрчлөлтүүд ч тун удалгүй бидний амьдралын салшгүй нэг хэсэг болох нь гарцаагүй.
Үргэлжлэл бий...