Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Уулзваруудыг ХБХ-т зориулан дахин засварлахаар боллоо

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 1 сарын 2
iKon.MN

Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд Улаанбаатар хотод шинээр барьсан болон засварласан замын уулзваруудад замын үнэлгээ хийжээ.

Энэхүү үнэлгээний зорилго нь явган хүний зам, уулзваруудад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст (ХБХ) зориулсан төлөвлөлт байгаа эсэхийг тодорхойл байв. Мөн замын төлөвлөлтүүд нь ХБХ-ийн хэрэгцээ шаардлагад нийцэж байгаа эсэхийг тэргэнцэртэй болон харааны бэрхшээлтэй иргэд өөрсдийн биеэр явж, шалгажээ.

Үнэлгээний багт ХАХНХЯ-ны ХБИХХ, Сэргээн Засалт Хөгжлийн Үндэсний Төв, Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо. Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны төлөөллүүд оролцон хамтран ажилласан байна.

Энэхүү ажлын үр дүн, зөвлөмжийн дагуу Эдийн засаг хөгжлийн яамнаас албан тоот ирүүлсэн аж. Үүнэлгээний үр дүнд гарсан зөрчилтэй хэсэг болох Тасган, Саппоро, Мишээл Экспо гэсэн гурван уулзварыг энэ оны зургадугаар сарын 1-нээс өмнө засварлаж, ХБХ-т зориулсан стандарт нөхцлийг хангуулахаар болжээ.