-Эдийн засгийн онцлох мэдээ-
2012 оноос хойш Хятадад IPO хийхийг хориглоод байсан бол 1-сарын 2-оос эхлэн олон нийтэд хувьцаагаа арилжаалж хөрөнгө оруулалт татах боломжтой боллоо.
Ийнхүү 5 компани 1-р сарын эхээр IPO-гоо хийхээр болсон байна.
Шанхайн зах зээлийн хувьд Азийн 2013 оны хамгийн муу гүйцэтгэлтэй зах зээлээр тодорсон байна. Хятадын өрийн зах зээл хэт томорч эрсдэл дагуулж байгаа нөхцөлд хөрөнгийн зах зээлээс хувьцаагаар хөрөнгө оруулалт татах нь эрсдэл багатай гэж үзэж байгаа юм.
Харин эсрэгээрээ Японы зах зээл 2013 оны хамгийн өсөлттэй зах зээлээр тодорлоо.
Өөрөөр хэлбэл жилийн 57 хувиар өсч 1972 оноос хойшхи хамгийн их өсөлтийг үзүүлжээ. Тэгвэл Европын зах зээл 2009 оноос хойшхи хамгийн их хувиар өслөө.
Хятадын PMI арванхоёрдугаар сард буурч 51-д хүрлээ
Хятадын мөнгөний зах зээлийн бэнчмарк хүү буюу долоон долоо хоногийн репо хүү 8.84 хувьд хүрч өссөн нь зуравдугаар сараас хойшхи хамгийн их өсөлт боллоо.
Хятадын ерөнхийлөгч Xi Jinping шинэ оны анхны мэдэгдлээ хийж “дэлхийн хоёрдахь том эдийн засагтай бидний хувьд шинэ онд эдийн засгийн шинэчлэлээ эхлүүлж ард иргэдийн амжиргааны түвшинд өсгөж, улсаа баян хүчирхэг болгохын төлөө ажиллах болно” гэжээ.
Хятадын статистикийн хорооноос тооцдог PMI индекс арван хоёрдугаар сард 51 нэгж хүрч өмнөх сараас 0.4 нэгжээр буурчээ. Энэ нь шинжээчдийн таамгаас бага байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|