Математикийн шалгалтад 30, биологиор ес, газар зүйн хичээлээр нэг сурагч улсын хэмжээнд 800 оноо авчээ
2023 оны Элсэлтийн ерөнхий шалгалт дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр Физик, Орос хэл, Монгол хэлний шалгалтыг авснаар Элсэлтийн ерөнхий шалгалт дуусах юм. Өчигдөр Математик, Биологийн шалгалт болж өндөрлөсөн.
Тэгвэл Биологиор ес, Математикийн шалгалтад 30-н сурагч улсын хэмжээнд 800 оноо авчээ. Тодруулбал дараах аймгийн сурагчид хамгийн өндөр оноог авсан байна.
Биологийн хичээлээр
- Говь-Алтай-1
- Ховд-2
- Хэнтий-1
- Улаанбаатар-5
Математикийн хичээлээр
- Архангай-1
- Завхан-1
- Орхон-2
- Сүхбаатар-2
- Увс-1
- Хөвсгөл-1
- Өвөрхангай-1
- Өмнөговь-1
- Улаанбаатар-20
Харин Газарзүйн шалгалтыг улсын хэмжээнд 803 сурагч өгснөөс Орхон аймгийн Баян-Өндөр сумын тавдугаар сургуулийн сурагч Батсайханы Минжбадам ганцаараа 800 оноо авчээ.
Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг ЭНД ДАРЖ харах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
