Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөгжил сүүлийн жилүүдэд асар хурдацтай явагдан хүн бүрийн анхаарлыг татаж, эрэлт хэрэгцээ өссөөр байна. Учир нь үл хөдлөх хөрөнгө бол хүний амьдрал дахь үндсэн чухал хэрэгцээ болдог тул үнэ цэнэ нь үргэлжид өсөж байдаг, эдийн засгийн гол хөдөлгөгч хөшүүрэг болдог томоохон салбар юм. Шинээр нэмэгдэж буй барилгууд нь олон улсын жишгийг баримталсан, судалгааны үр дүнд суурилсан шинэлэг байгаа байдал нь энэ салбарын хөгжилд түлхэц болж байна.
Хэрэв та аль нэг төрлийн үл хөдлөх хөрөнгө эзэмших эсвэл түрээслэх сонирхолтой байгаа бол орон сууц, оффис, объект агуулах, худалдаа үйлчилгээний зориулалтай талбай эсвэл газар гэсэн сонголтууд бий. Энэ удаад худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ сүүлийн жилүүдэд хэрхэн өөрчлөгдөж байгаа тухай мэдээлэл бэлтгэлээ.
График1: Хамгийн өндөр өссөн зах, худалдааны төвүүд
График2: Дундаж өсөлттэй зах, худалдааны төвүүд
Судалгааны үр дүнгээс харахад сүүлийн 5 жилийн хугацаанд “зах” төлөвлөлттэй буюу объектын хувьд том хэмжээтэй, дотор талбайн хуваалтууд нь харьцангуй жижиг, маш олон бизнес эрхлэгчдийг төвлөрүүлсэн, төрөлжсөн худалдааны төвүүдийн зах зээлийн худалдах үнэ хамгийн өндөр буюу дунджаар 173%-ийн өсөлттэй байна.
Харин “молл” хэлбэрийн буюу дундаж хуваалттай талбайтай, голчлон хувцасны төрөлжсөн худалдаагаар дагнасан, захтай харьцуулахад цөөн бизнес эрхлэгчдийг төвлөрүүлсэн худалдааны төвүүдийн зах зээлийн худалдах үнэ дунджаар 59%-аар өссөн байна. Ямартаа ч худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 5 жилийн дотор 2 дахин, түрээсийн үнэ мөн 2 дахин өссөн байгаа нь бусад зориулалтын ҮХХ-тэй харьцуулахад өндөр өсөлт юм.
График3: Түрээсийн үнийн өсөлт сүүлийн 5 жилд
Зах, худалдаа үйлчилгээний төвүүдийн түрээсийн үнэ үнэ сүүлийн 5 жилийн байдлаар дунджаар 114% өссөн байгааг дээрх графикаас харж болно. Үл хөдлөх хөрөнгийн агент, шинжээч судлаачдын хүлээж буй таамгаар цаашдаа ч худалдах үнэ болон түрээсийн үнэ өсөлтөө хадгалахаар байна.
Ямар шинж чанарыг агуулсан худалдаа үйлчилгээний төвүүдийн зах зээлийн үнэлгээ огцом өсдөг вэ?
- Ирээдүйн чиг хандлагад нийцсэн буюу хэрэглэгчийн урсгал хаашаа чиглэж байгааг мэдэрсэн, орчин үеийн хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байх нь чухал. Хэрэглэгчдийн зан төлөв байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Завгүй амьдралын хэмнэл, авто замын түгжрэлээс шалтгаалан хуучны уламжлалт зах руу зорьж явах урсгал улам бүр буурсаар байгаа учир худалдааны төв нь өөрөө хэрэглэгч рүүгээ ойртох шаардлагатай болж байна.
- Бусдаас ялгаатай, давуу талаараа хүний хөл хөдөлгөөн урсгалыг татах хүчтэй байх хэрэгтэй. Зориод очиход зогсоолтой, тав тухтай орчинтой, нэг дор олон төрлийн үйлчилгээ авах боломжтой, стандарт аюулгүй байдлыг хангасан худалдааны төвийг хэрэглэгчид илүүд үзэх болсон.
- Байршлын хувьд хамгийн оновчтой цэгийг сонгох нь чухал. Судалгаагаар хүний гэртээ харих зам дагуу эсвэл гэрийнх нь ойролцоо байдаг худалдааны төвүүдийн нийт урсгалын 80% нь байнгын үйлчлүүлэгчийн урсгал байдаг. Мэдээж байршлын хувьд өсөлттэй буюу тухайн бүсийн хүн амын нягтрал нэмэгдэж байвал маш том давуу тал болно.
Яагаад худалдаа үйлчилгээний зориулалттай ҮХХ-д хөрөнгө оруулах нь ашигтай бас аюулгүй вэ?
- 1 м.кв талбайн түрээсийн үнэлгээ хамгийн өндөр байдаг.
- Түрээсийн үнэ инфляцаас хамааран өсдөг.
- Өдөр тутмын хэрэглээ буюу хүнс, гэр ахуй, гоо сайхан, хоолны үйлчилгээ нь ямар ч цаг үед хямардаггүй том зах зээл учраас үүнд зориулсан худалдаа үйлчилгээний төвийн талбай ямагт үнэ цэнээ хадгалдаг.
- Үйл ажиллагаа нь тогтворжсоны дараа үнэлгээ огцом өсдөг учраас эрт авах нь илүү ашигтай байдаг.
Дээр дурдсан шинжүүдийг агуулсан нэгэн онцгой төслийг та бүхэнд танилцуулъя.
Мастер Группийн хэрэгжүүлж буй төсөл “Go.to market” шинэ үеийн зах нь хотын төвөөс хойш 1.5км “Хангай” хотхоны баруун талд баригдаж байна. Тус төслийг сонгож хөрөнгө оруулах эсвэл бизнесээ өргөжүүлэх 5 шалтгааныг танилцуулж байна.
- Хойд бүсийн хамгийн том худалдаа үйлчилгээний төв. Нийслэл хотыг баруун, зүүн, хойд, урд болон төвийн гэсэн 5 бүсэд хувааж үзвэл “Go.to market” нь хойд бүс руу явах төв зам дагуу байршсан учир ойр орчны хэрэглэгчдээс гадна, хойд бүсийн айл өхийг хамруулаад нийт 178,000 өрхийн зах зээлтэй. Энэ бүсэд томоохон худалдаа үйлчилгээний цогц төв байхгүй учир байршлын бараг өрсөлдөгчгүй, дээр нь замын баруун талд буюу гэртээ харих урсгал дагуу байршсан.
- Өсөж өргөжиж буй зах зээлтэй. Тухайн бүсэд шинэ орон сууцны барилгажилт эрчимтэй явагдаж байгаа учир ойрын 3 жилийн хугацаанд хүн амын төвлөрөл 2.5-3 дахин нэмэгдэх тооцоололтой.
- Хүний хөл хөдөлгөөнийг татах хүчтэй. Гаднаа 1300 м.кв талбай, дээвэр дээрээ 3800 м.кв олон нийтийн талбайтай. Задгай террас, тоглоомын талбай, спорт хэсэг бүхий олон нийтэд зориулсан салхилах орчныг бүрдүүлсэн учир тухайн бүсийн уулзах газар болж байна.
- Цогц төлөвлөлттэй. Олон төрлийн ресторан, энтертайнмент, хүүхдийн тоглоомын төв, гэр ахуй, гоо сайхан, outlet store, хүнсний зах, махны зах, эмийн сан, банк, кофе шоп, үсчин гоо сайхны үйлчилгээ зэрэг 500 орчим бизнесийн цэгийг төвлөрүүлсэн худалдаа үйлчилгээний цогцолбор юм.
- Бизнесийн таатай орчныг бүрдүүлсэн. “Go.to market” төслийн менежментийн баг нь тус худалдааны төвийг зохион байгуулалт сайтай, цэвэр цэмцгэр, аюулгүй байлгахад онцгойлон анхаарч ажиллахаар бэлтгэлээ хангаж байна. Ингэснээр үйлчлүүлэгчид тав тухтай орчинд сэтгэл ханамжтай худалдан авалт хийх, илүү удаан хугацаанд шоппинг аялал хийх боломж бүрдэж, байнгын үйлчлүүлэгчийн урсгал бий болж бизнес эрхлэгчийн ашиг орлого тогтвортой өснө.
Шинэ үеийн зах “Go.to market” төсөлд бизнесээ өргөжүүлэхийг урьж байна.