Шинэ жилийн баярын өдрүүдэд цагдаагийн байгууллага ачаалал ихтэй өнжжээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-наас нэгдүгээр сарын 1-ний хооронд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 2416 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Эдгээрийг шалгаж, гэмт хэргийн шинжтэй 41 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүдэд шилжүүлсэн аж. Мөн 32 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна.
Нийслэлд гарсан гэмт хэргийг авч үзвэл, бусдын биед гэмтэл учруулсан нэг, хулгайлах 11, танхайн тав, дээрмийн гурав, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдсэн нэг, зам тээврийн хэрэг 11, осол 25 гарч 13 хүн гэмтжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|