Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Нью Кейр" сэргээн засах эмнэлэг тархины цус харвалтын дараах хөдөлгөөн заслын эмчилгээ хийж байна

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 6 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

Манай сэргээн засах төв нь Өмнөд Солонгос улсын IMC зөвлөгөө үйлчилгээний төвтэй хамтран олон улсын стандартад нийцсэн хүртээмжтэй орчныг бүрдүүлж, Монгол улсын эмчилгээ оношилгооны стандартын дагуу “Мэдрэлийн эмгэгийн дагнасан Сэргээн засах” тусламж үйлчилгээг мэргэшсэн хамт олон үзүүлж байна.

Сэргээн засах тусламж үйлчилгээ шаардлагагүй өвчин, эмгэг, гэмтэл гэж үгүй. Сэргээн засах анагаах ухаан хүний үйл ажиллагааны чадварыг оношилж эмчлэн, чадвар алдагдлаас урьдчилан сэргийлдэг. Сүүлийн жилүүдэд хүн амын дундаж насжилт, амьдралын буруу хэв маяг, халдварт бус өвчлөл нэмэгдсэнээр өдөр тутмын хөдөлгөөний, танин мэдэхүйн үйл ажиллагаа алдагдсан саа саажилттай, үений эмгэгтэй хүний тоо ихэссээр байна.

Мэдрэлийн эмгэгийн дагнасан Сэргээн засах үйлчилгээ үзүүлэх “Нью Кейр” эмнэлэг үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Тархины харвалтын улмаас үүссэн саа, саажил болон тэнцвэрийн алдагдал, танин мэдэхүйн өөрчлөлт зэргийг сайжруулахын тулд сэргээн засах эмчилгээг аль болох эрт, цаг алдалгүй эхлэх шаардлагатай байдаг.

Мөн дээрх эмгэгүүдээс гадна харвалтын дараа удаан хугацаагаар хөдөлгөөнгүй байсны улмаас бүх биеийн булчин сулрал, үений хөшингө, мөрний унжилт, хэвтрийн хатгаа, бэртэл гэмтэл /жишээ нь: босгох, хэвтүүлэх, орноос шилжүүлэхэд унах, саажилттай хөл гарыг юманд цохих/ гэх мэт хүндрэлүүд үүсэх эрсдэлтэй бөгөөд эдгээр хүндрэлээс сэргийлэх нь нэн чухал юм.

зураг
 

Харвалтын дараах сэргээн засах цогц тусламж үйлчилгээг “Нью Кейр” сэргээн засах төв үзүүлж эхлээд байна. Тус төвд ирснээр мэргэжлийн баг хамт олны тусламжтайгаар тав тухтай орчинд үйлчлүүлэх боломжтой юм.

ХАЯГ: Улаанбаатар хот,  БЗД дүүрэг, 13-р хороолол, 18-р Хороо Намьяанжугийн гудамж-9 23 тоот 13370, ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ-ийн чанх ард

УТАС: 77102255

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.