• 6 сарын 16, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Муу мэдээ: Баярын өдөр нэг хүн амиа алджээ

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Нийслэлд хүний амь насыг санаатайгаар хохироосон хэрэг нэг гарчээ

Нийслэлийн цагдаагийн газрын мэдээллээр арванхоёрдугаар сарын 31-нээс 2014 оны нэгдүгээр сарын 01-нд цагдаагийн байгууллагад нийт 2196 дуудлага иржээ.

Үүний 38 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байсны 33 хэргийн эзнийг тогтоожээ.

Харамсалтай нь нийслэлд хүний амь насыг санаатайгаар хохироосон хэрэг нэг гарчээ.

Мөн хулгайн 6, хүчингийн 1, танхайн 3, дээрмийн 2 хэрэг бүртгэгдэж, зам тээврийн 16 осол гарч 20 хүн гэмтсэн байна.

Зам тээврийн ослын дуудлага шинэ онд буурчээ