Багийн Засаг дарга нарын цалин 1,250,000 төгрөг болж нэмэгдэнэ
Бүх шатны Засаг дарга нарын чуулга уулзалт "UG Arena" цогцолборт өнөөдөр эхэлсэн.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Туваан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр "Төсвийн тодотголын хүрээнд 1,000 гаруй багийн Засаг дарга нарын цалинг хэрхэн нэмэгдүүлэх вэ" хэмээн асуулт асуулаа.
Түүний асуултад Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Х.Булгантуяа "Төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчид болох боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарынхны үндсэн цалин 1,000,000 төгрөгөөс эхэлнэ. Харин багийн Засаг дарга нарын цалин 1,250,000 төгрөг болж нэмэгдэж байгаа. Түүнчлэн албан тушаал хоорондын зэрэглэлийн ялгаа хэт ойрхон байсан. Тухайлбал 40,000 төгрөгийн ялгаатай зэрэглэлийг зохистой харьцаанд оруулна" гэж хариулав.
ШУУД ҮЗЭХ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

