Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол-Японы бизнес форум зохион байгуулагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 6 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг

Худалдаа, хөгжлийн банк нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй банкныхаа хувьд Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-тай өргөн хүрээнд хамтран ажилладаг. Энэ удаад “ICT EXPO 2023” арга хэмжээнд оролцохоор Монгол улсад хүрэлцэн ирсэн Япон улсын мэдээлэл, технологи болон боловсролын салбарт үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгжийн удирдлага, төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.

Монгол - Япон бизнес форумд ХХБ-ны харилцагч 40 гаруй байгууллагууд оролцон, Япон улсын аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй танилцаж, өөрсдийн бизнес болон хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм.

Худалдаа, хөгжлийн банк гадаадын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран харилцагч байгууллага, түншүүдийнхээ бизнесийн үйл ажиллагаа өргөжүүлэн ажилладаг. Мөн хоёр орны эдийн засаг, гадаад худалдааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор төрөл бүрийн бизнес арга хэмжээг зохион байгуулдаг билээ.


ХӨГЖИЛД ХАМТДАА

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.