Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

“М банк” нийгмийн хариуцлагын хүрээнд “M cares” хөтөлбөрийг хэрэгжүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 6 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

М банк тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд нийгмийн хариуцлагын “M cares” хөтөлбөрийг хэрэгжүүллээ. M cares хөтөлбөрийн хүрээнд Үндэсний дээд лигийн М Гарьд багтай хамтран Нийслэлийн СХД-ийн 1, 7 хороонд байрлах 42, 162, 105, 149-р сургуулийн 6-9 ангийн нийт 80 гаруй хүүхдийг хамруулан спортын арга хэмжээг зохион байгууллаа.

M cares нь мэргэжлийн тамирчдаар хүүхдүүдэд дуртай спортоороо дамжуулан өөрийн оюун санаа, бие махбодын эрүүл мэндийг дэмжих талаар ойлгуулж, зөвхөн мэргэжлийн тамирчин болж амжилт үзүүлэх нь спортын эцсийн цэг биш, харин өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байх нь чухал гэдгийг ойлгуулах зорилготой юм.

M CARES ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ҮЕ ШАТТАЙ ОЛОН АЖЛЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

зураг
 

М банк”-ны Гүйцэтгэх захирлын орлогч Б.Тэмүүлэн “Дэлхий дахин SDG буюу Тогтвортой хөгжлийн зорилтод илүү анхаарч, хүн бүр цаашлаад бизнес, байгууллагууд уг зорилтыг биелүүлэхийн тулд урт хугацааны төлөвлөгөө гарган ажиллаж байна. М банкны хувьд үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байгаа ч тогтвортой хөгжлийн бодлогын хүрээний ажлуудаа эхлүүлж “M care” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Бид хэрэглэгчийнхээ санхүүгийн найз байж, санхүүгийн эрүүл мэндэд анхаарахаас гадна байгаль, хүрээлэн буй орчиндоо санаа тавих нь бидний эрмэлзэл. Тиймээс M care хөтөлбөрийг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Энэ удаа бид сагсан бөмбөгөөр дамжуулан хүүхдийн бие бялдар, зан төлөвшил болон хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхээр зорьж Үндэсний дээд лигийн М Гарьд багтай хамтран хагас өдрийн үйл ажиллагааг зохион байгууллаа” гэсэн юм.

зураг
 

Нийслэлийн ерөнхий боловсролын 105 дугаар сургуулийн 9б ангийн сурагч Г.Хулан “Өөрийнхөө дэмждэг М Гарьд багийнхантай хамт нэг өдрийг спортоор хичээллэж өнгөрүүлсэндээ баяртай байна. Аав, ээж маань намайг сагс тоглохыг хүлээн зөвшөөрдөггүй ч гэсэн би өөрөө дуртай. Бидний хүсэл сонирхлыг хүндэтгэж, өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаад баярлалаа. Хүүхдүүдийн хүсэл сонирхлыг төрүүлж, дуртай тамирчинтайгаа тоглох боломжийг бий болгож өгсөнд маш их баяртай байна” гэлээ.

Мөн хүүхдийн баяртай холбогдуулан М банкны зүгээс хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдэд шинээр  гаргасан “хүүхдийн хадгаламж”-ийн эрх бэлэглэсэн юм.

зураг
 
зураг
 
зураг
 
https://www.facebook.com/mbankmongolia/videos/270726982291329

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.