Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр нийтийн тээврийн үйлчилгээнд хуваарийн дагуу 738 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлэх аж.
Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах "Монгол хүүхдүүд 2023" арга хэмжээ дуусаад 21:30 цагт дөрвөн зогсоолоос долоон чиглэлд долоон автобус үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ.
Үүнд:
Мөн Хүүхдийн ордны хойгуур буюу Гэндэнгийн гудамжны авто замын хөдөлгөөн хаагдаж байгаатай холбогдуулан Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-Төв номын сан” чиглэл нь дараах зураглалын дагуу үйлчилгээг үзүүлнэ хэмээн Нийтийн тээврийн газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!