ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Аз жаргалын амтат KFC Монголд 10 ЖИЛ

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 5 сарын 25
Сурталчилгаа
Зураг зураг

Аз жаргалтай хором бүрд хамтдаа байдаг, шунан дурлам, амтат шарсан тахиаг хэрэглэгчдэдээ хүргэдэг KFC брэндийн 10 жилийн ой тохиож байна. Үргэлж хайраар дүүрэн байж, бидний ажилд урам зориг нэмдэг эрхэм хэрэглэгчдэдээ баярлалаа.

АЖЛЫН БАЙРАА 20 ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭН - KFC

зураг
 

KFC брэнд 2013 онд 35 ажилтантайгаар нээгдэж байсан бол өдгөө 16 салбар, 700 гаруй ажилтантай болтлоо өргөжин тэлж, нийт 58.4 тэрбум төгрөгийн татвар төлж, ТОП 100 Аж ахуй нэгжийн нэгээр 2017 оноос жил бүр шалгарлаа.

ТЭГШ БОЛОМЖООР ДҮҮРЭН - KFC

зураг
 

Хүн бүрд тэгш боломжийг олгох үүднээс 60 гаруй тусгай хэрэгцээт иргэд болон 100 гаруй оюутан сурагчдыг цагийн ажил хийх боломжоор хангаж, олон улсын “Тэгш хүртээмжтэй бодлого хэрэгжүүлэгч шилдэг ажил олгогч байгууллага” шагналыг хүртлээ.

ХЭРЭГЛЭГЧИД НИЙЦЭМЖТЭЙ БРЭНД- KFC

зураг
 

KFC брэнд 10 жилийн хугацаанд хэрэглэгчидтэйгээ ямагт ойр байж, тэднийхээ таашаалд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэн, шинэчлэн сайжруулж ирлээ. Тухайлбал ДАНАГАР бургер, Үлэмж бургер, Тако, Чизза гэх зэрэг нийт 30 гаруй цоо шинэ бүтээгдэхүүн, хэрэглэгчдийн хүсэн хүлээдэг 200 удаагийн  WOW урамшууллыг гаргалаа.

ДЭЛХИЙН ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛД НЭВТРҮҮЛСЭН-KFC

зураг
 

KFC брэнд нь олон улсын түргэн хоолны салбарт ашиглагддаг шинэлэг үйлчилгээ, ухаалаг системүүдийг Монгол улсад анхлан амжилттай нэвтрүүлж, хэрэглэгчдээ шинэ соёлд сурган, технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг олгож байна. 10 жилийн хугацаанд хийсэн онцлох технологийн ажлаас дурдвал

  • Монголын хамгийн анхны 24 цагийн Drive THRU үйлчилгээ
  • УБ хотод хүссэн газартаа хүргүүлэн авах KFC ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
  • Салбар бүрт байрших Ухаалаг үйлчилгээ Киоск систем

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ KFC

зураг
 

KFC брэнд автомашинаас ялгарах хорт утааг бууруулах үүднээс эко цахилгаан машин, мопед, скүүтер зэрэг 100 гаруй тээврийн хэрэгслээр шинэхэн, шүүслэг, амтат, халуун шарсан тахиагаа хүргэж байна. Мөн хог хаягдлыг бууруулах үүднээс нэг удаагийн соруулаас татгалзаж, цаасан халбага хэрэглээндээ нэвтрүүлснээр, жилд үүсэх байсан 3,8 сая тонн пластик хаягдлаас сэргийлж байна.

ДУТУУГАА ДҮҮРГЭ - KFC

зураг
 

KFC брэнд Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах хүрээндээ нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудад анхаарлаа хандуулан хүүхэд залуучуудын боловсрол, эрүүл аюулгүй орчин, байгаль орчны бохирдлыг бууруулахад олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж нийтдээ 4 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Аз жаргалаар дүүрэн 10 жилийнхээ хугацаанд хэрэгжүүлсэн “Дутуугаа Дүүргэ”, “Өлөн бай”, “Хайраар дүүргэ” зэрэг компанит ажлуудын хүрээнд хэрэглэгч, харилцагч олон нийт рүү чиглэсэн олон гайхалтай ажлуудыг хийснээсээ товч дурдвал:

  • Бяцхан үрсээ аюулгүй зорчих боломжийг олгохоор ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ ТОДРУУЛлаа.
  • Осол аваар гарах нөхцөлийг бууруулах үүднээс сургууль, цэцэрлэг, эмнэлэг орчмын нийтийн эзэмшлийн замын нүхнүүдийг ДҮҮРГЭлээ.
  • Хүйтний улиралд ард иргэдийнхээ тав тухыг хангах үүднээс  24/7 тасралтгүй дулаанаар үлээх Дулаан автобусны зогсоолыг байгууллаа.
  • Сургуулийн сурагчдадаа зориулан ХАЙР ДҮҮРЭН тэврэлтийг бэлэглэлээ. Уг өдөрлөгийн хүрээнд өдөрлөгт хамрагдсан хүүхдүүдийг шинжлэх ухааны мэдлэг олгох музейд урьж хамтдаа суралцаж, хөгжилдөн ХАЙРААР ДҮҮРЭН өдрийг өнгөрүүллээ. Хүүхэд бүр ХАЙРААР ДҮҮРЭН байгаасай. 
  • Цагаан даваанд байрлах хүүхдийн тоглоомын талбайг засаж тохижууллаа.
  • Гэмтлийн эмнэлгийн  түлэнхийн тасагт шаардлагатай тоног төхөөрөмжийг хандивлалаа.
  • Цэргийн төв эмнэлэгт Яаралтай түргэн тусламжийн үед ашиглах тоног төхөөрөмжийг бэлэглэлээ.
  • Халдвартын эмнэлэгт хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, өвчтөний хяналтын монитор зэрэг 30 гаруй төхөөрөмжийг бэлэглэлээ.
  • Зүрх мартахгүй төслийг дэмжин хандив өргөж, бяцхан зүрхнүүдийг хайраар дүүргэлээ.

АЗ ЖАРГАЛЫН АМТАТ KFC - ИЙН 10 ЖИЛ ОЙН БЭЛЭГ

Аз жаргалтай хором бүрд хамтдаа байдаг, шунан дурлам, амтат шарсан тахиаг хүргэдэг KFC брэнд, үргэлж хайраар дүүрэн байж, урам зориг нэмдэг эрхэм хэрэглэгчид, олон нийтдээ зориулан 10 жилийн ойн баярын бэлэг болгон онцгой бэлэг бэлдлээ.

Аз жаргалын амтыг түгээгч KFC брэнд 10 жилийн ойн баяраа угтсан #ДҮҮРГЭ кампанит ажлынхаа хүрээнд хүүхэд, залуус, гэр бүл, тусгай хэрэгцээт бүх насны иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан эрүүл, тохилог, эко ногоон “Аз жаргалын хотхон” -ыг бий болгох төслийг хэрэгжүүллээ.

Ашгийн бус, хэн бүхэнд нээлттэй, бүгдэд ээлтэй хүрээлэн болох Аз жаргалын хотхон нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 1.1га талбайд байгуулагдлаа.

Аз жаргалаар #ДҮҮРЭН ирээдүйн төлөө хамтдаа дутууг дүүргэхэд үргэлж хамтдаа байдаг хэрэглэгч, харилцагчдадаа KFC БРЭНДИЙН 10 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

Аз жаргалын амтат KFC Монголд 10 жил, Харилцагч, хэрэглэгч та нартаа баярлалаа.


KFC | Facebook

#StayTuned #KFC10thAnnversary #ТунУдахгүй

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.