Монгол Улсын Архивын ерөнхий газар, Бүгд Найрамдах Польш Улсын Төрийн архивын удирдах газар хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт байгууллагын удирдлагууд өчигдөр гарын үсэг зурж, баталгаажуулсан.
Польш улсын Төрийн архивын удирдах газрын дарга Павел Петшык өнөөдөр Архивын ерөнхий газарт зочилж, үндэсний архивын сан хөмрөгтэй танилцан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
Тэрбээр Алтан ордны улсын Тохтамиш хаанаас 1392 онд Владислов Ягелло хаанд илгээсэн захидлыг хуулбарыг дурсгаж үндэсний архивын сан хөмрөгийг 200 гаруй жилээр урагшлуулсан болохыг мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!