Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

БЭРС-2 ХБҮЦ-ны АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА амжилттай явагдаж, 41 минутын дотор 100% биеллээ

ikon.mn
2023 оны 4 сарын 25
Сурталчилгаа

Бэрс Эй Би Эс Плас ТЗХ ХХК-иас хөрөнгө оруулагчдад санал болгож, Голомт Капитал ҮЦК ХХК-ийн андеррайтераар нь ажилласан “Бэрс-2” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас /ХБҮЦ/-ны анхдагч зах зээлийн арилжааг нээж цан цохих ёслол өнөөдөр /2023.04.25/ боллоо.

Анхдагч зах зээлийн арилжаа 12:00 цагт эхэлсэн бөгөөд 41 минутын дотор нийт 9 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлснээр захиалга 100 хувь биелж амжилттай хаагдлаа.

зураг
 

Хоёр жилийн хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй, улирал тутамд өгөөжөө өгөх, нэгж нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий уг ХБҮЦ-ны захиалга 41 минутын дотор 100 хувь биелсэн нь тус үнэт цаас нь зах зээлийн эрэлтэд нийцсэн, эрсдэл багатай, сайн бүтээгдэхүүн болж чадсаны илрэл хэмээн хөрөнгийн зах зээлийн оролцогч талууд дүгнэж байна.

Үнэт цаас гаргагч Бэрс ББСБ нь Улаанбаатар хот болон 17 аймагт нийт 21 салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг, Монгол Улсын банк бус санхүүгийн салбарын томоохон тоглогчдын нэг юм.

Бэрс-2 ХБҮЦ-ын үндсэн андеррайтераар ажилласан Голомт Капитал ҮЦК ХХК нь хөрөнгө оруулагчдад ямагт эрсдэл багатай, өндөр өгөөжтэй бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгодог бөгөөд IPO, FPO, нээлттэй болон хаалттай бондын татан төвлөрүүлсэн дүнгээр салбартаа тэргүүлэгч компани билээ.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэдэг нь зээл, санхүүгийн түрээс, авлага гэх мэт ирээдүйн мөнгөн урсгалыг бий болгодог хөрөнгийг эргэн төлөлтийн баталгаа болгон багцалсан, хамгийн эрсдэл багатай бүтээгдэхүүн юм.

Мөн ХБҮЦ-ны хүүгийн татвар бага байдаг тул банкны хадгаламжтай жишсэн бодит өгөөж нь 21.2 хувьтай тэнцдэг байна.

Тодруулбал, “Бэрс 2” нь Монголын Хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалагдаж буй 8 дахь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас бөгөөд өгөөжийн хувьд хамгийн өндөр нь болж байна.

Эрхэм та дараагийн өндөр өгөөжтэй, эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бондын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

https://forms.gle/Ncbo1co3acwMcJy86

 

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:

8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272

-------------------------------------

Танд амжилт хүсье🤗

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.