Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Намайг Н.Алтанхуяг учраас Хөгжлийн Банктай холбогдуулсан тогтоол олж, хэлмэгдүүлж байна"

П.Зоригт, IKON.MN
2023 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:35 2023/04/20

80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох Хөгжлийн Банкны хэргийн шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн шүүх хурлаар Хөгжлийн Банкны хэрэгт холбогдсон шүүгдэгч нараас мэдүүлэг авч эхэллээ.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мэдүүлэг өгч байна.

Тэрбээр "Ерөнхий сайд гэдэг чинь бүхнийг шийддэг эсвэл чаддаг хүн биш. Манай Засгийн газрын үед Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын өмнө ажлаа хариуцаж байсан. 

Намайг Н.Алтанхуяг учраас Хөгжлийн Банктай холбогдуулсан тогтоол олж, хэлмэгдүүлж байна.

"Хөгжлийн Банкны хэрэгт хамаагүй юм байна" гээд хаях ёстой байхад хуцав аа, чам дээр дахиад Хөгжлийн Банктай холбоотой тогтоол олчихлоо гээд прокурорын байгууллагаас хоёр удаа яллагдагч болгосон. Ингэж хэлмэгдүүлж болох юм уу?" хэмээв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/shuuhiinmedee/videos/905034290729311

14:49 2023/04/20

Шүүгдэгч, өмгөөлөгч, прокурор, иргэний хариуцагчдын дэвшүүлсэн саналыг шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөв. 

Улмаар дарааллын дагуу шүүгдэгч нараас мэдүүлэг авах ажиллагаа эхэлснийг шүүх бүрэлдэхүүн танилцуулсан юм.

14:27 2023/04/20

Хуралдааны дарааллын дагуу шүүгдэгч нараас мэдүүлэг авах үе шат эхэлснийг даргалагч шүүгч Ж.Болдбаатар хэлэв. 

Тэрбээр "Шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагчдаас мэдүүлэг авахдаа тодорхой хугацаа тогтоох бодолтой байна. Энэ нь оролцогчдыг ижил тэгш боломжоор хангах ач холбогдолтой. Хүн болгонд байр сууриа илэрхийлэх боломж бий" гэдэг саналыг дэвшүүллээ.

Шүүх бүрэлдэхүүн улсын яллагч, өмгөөлөгч, хохирогчдын саналыг сонсож байна. 

  • Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарын мэдүүлгийг цаг тогтоож явуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв. 
  • Хохирогч тал улсын яллагчтай санал нэг байна гэлээ. 
  • Өмгөөлөгчдийн төлөөлөл цагаар хязгаарлах саналыг дэмжсэнгүй. 
  • Шүүгдэгч талаас өөрийгөө өмгөөлж, байр сууриа илэрхийлэхэд цаг хугацаа тогтоох шаардлагагүй хэмээн үзэж буйгаа илэрхийлж байна.
  • Иргэний хариуцагч нараас гэм буруугийн хурал явагдаж буй учраас нотолж болох бүх л зүйлээ хэлэх цаг. Иймд цагаар хязгаарлахыг дэмжихгүй хэмээн саналаа хэлэв. 

09:21 2023/04/20

80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох Хөгжлийн Банкны хэргийн шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгчдийн хэргийн материалыг уншиж, танилцуулж байгаа юм. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/shuuhiinmedee/videos/934470110936572