ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбурхан өвчин Монголд орж ирэх эрсдлийг үнэлсэн"

Б.Даваабазар, iKon.mn
2023 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбурхан өвчний эсрэг вакцины талаар ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл өглөө.

Тэрбээр “Улаанбурхан, гахайн хавдар, улаанууд өвчнөөс сэргийлэх хавсарсан вакциныг бага насны хүүхдүүдэд хийж байгаа. Бага насны хүүхдийг төрмөгц товлолын дагуу вакцины эхний тунг есөн сартайд, хоёр дахь тунг хоёр настайд нь хийлгэх ёстой. Вакциндаа хамрагдаж чадвал уг халдварт өвчнүүдээс сэргийлэх бүрэн боломжтой.

Цар тахлын жилүүдэд товлолт дархлаажуулалтын үйл ажиллагаа тасалдсан. Тиймээс одоо улс орнуудад энэ төрлийн халдварын дэгдэлт эрчимтэй тархаж байгаа.

Сүүлийн таван жилийн тоог харвал,

  • I тунд хамрагдах ёстой хүүхдүүд давхардсан тоогоор 40 мянга орчим
  • II тунд хамрагдах ёстой 60 мянга орчим хүүхэд үлджээ. 

Бага насны хүүхдийг товлолт хугацаанд нь вакцинд хамруулснаар аюултай, нас баралт өндөр тохиолддог улаанбурхан, гахайн хавдар, улаанууд өвчнөөс сэргийлэх боломжтой. Дархлаа тогтоогүй хүн ам дунд энэ өвчнүүд хурдтай тархана.

Улаанбурхан өвчин халдварт өвчин дотроо хамгийн өндөр халдварлалттай ба хүндрэл нь өндөр явагддаг. Улаанбурхан өвчин Монголд орж ирэх эрсдлийг үнэлсэн. Хэрэв ороод ирвэл бэлэн байдлыг яаж хангах вэ, дэгдэлтээс яаж сэргийлэх талаар боломжуудыг хэрэгжүүлээд явж байна. Хамгийн гол нь дархлаажуулалтаас хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулах нь хамгийн чухал" гэв.

Манай улсад одоогийн байдлаар улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдээгүй байгааг ХӨСҮТ-ийн удирдлагууд хэллээ. 

Хүүхэд тань есөн сар болон хоёр настайдаа Улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг товлолт вакциндаа хамрагдаагүй бол нөхөн дархлаажуулалтад харьяалал харгалзахгүйгээр сум, өрхийн эрүүл мэндийн төвдөө хамрагдаж болно. Уг вакцин нь үнэ төлбөргүй хийгддэг.

Түүнчлэн нэмэлт дархлаажуулалтын аян тавдугаар сард хийгдэхээр төлөвлөгджээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа