ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Билэгтсайхан: Улаанбурхны эсрэг вакцинд хамрагдаагүй хүүхдүүд нөхөж хийлгэх боломжтой

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт болон нөхөн дархлаажуулалтад хэрхэн хамрагдах талаар мэдээлэл өгөв.

ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан "ХӨСҮТ-д улаанбурхан, гахай хавдар, улаанууд/УГУ/ гэсэн гурван халдварт өвчний эсрэг 128,000 хүн тун вакцин бий. Уг вакцины нэг, хоёрдугаар тунд хамрагдаагүй хүүхдүүд харьяа эрүүл мэндийн байгууллагын нэгжүүдэд очиж нөхөн хийлгэх боломжтой.

Нөхөн дархлаажуулалтаас гадна нэмэлт дархлаажуулалтын аян ирэх тавдугаар сард хийгдэнэ. Нэмэлт дархлаажуулалтыг хийх арга, аргачлал, төлөвлөлтөө гаргаад бэлдчихсэн.

Товлолын дархлаажуулалтын үр дүнд эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг маш чухал" гэв.

Одоогоор улаанбурхан өвчний тохиолдол манай улсад бүртгэгдээгүй ч вакцинд хамрагдаагүй хүүхдүүд энэ өвчинд өртөх эрсдэл өндөр болохыг хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа