Цаг уурын байгууллагаас бэлчээрийн ургамал дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд цухуйгаагүй байна.
Орхоны нийт, Ховд, Архангай, Булган, Төв, Өмнөговь, Сүхбаатарын зарим сумын нутгаар муу үнэлгээтэй буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй байгааг мэдээллээ.
Харин Булган, Сэлэнгийн зарим, Хөвсгөл, Төв, Өмнөговийн ганц нэг сумын нутгаар дунд зэрэг, Булганы Гурванбулаг, Дархан-Уулын Дархан, Хонгор, Орхон, Шарын гол, Дорнодын Баянтүмэн, Булган, Хэрлэн, Хөлөнбуйрт бэлчээрийн ургамлын гаралт хэвийн байгаа юм байна.
Дорнын зурхайд зааснаар тавдугаар сарын 20-ноос зуны сар эхлэх нь.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!