ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Учрал: Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл аваад эргэн төлөөгүй ААН, ТББ, иргэний мэдээллийг ил болголоо

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Авлигын эсрэг шилэн ажиллагааны талаар өнөөдөр мэдээлэл өгч байна.

ЦХХХ-ны сайд Ц.Учрал "Зургаадугаар сарын 1-ний дотор мэдээллийг олон нийтэд ил болгох үүргийг Засгийн газраас өгсөн.

shilen.gov.mn цахим хуудаст мэдээллээ нээлттэй болгож байгаа газруудыг үнэлж буй. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд зааснаар 68 төрлийн мэдээллийг 98 шалгуур үзүүлэлтээр үнэлж уг цахим хуудаст өнгөөр ялгаж байна. Өнгөөр ялгасан учир нь мэдээллээ ил болгож байгааг үнэлсэн.

Өнгөрсөн хугацаанд яам, агентлагуудаас илгээсэн мэдээллүүдэд үндэслээд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн нийт 10,325 зээлдэгчээс 6,092 ААН, ТББ, иргэний 52.4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийн талаарх мэдээллийг нээлттэй байршууллаа. Үлдсэн зээлдэгчдийн мэдээллийг долоо хоногт багтаан ил болгохоор мэдээлэл хариуцагчтай тохирсон. ХАА-г дэмжих сангийн зээлд улсын төсөв, Япон улсын буцалтгүй тусламж, БНХАУ-ын Засгийн газрын зээл гэсэн төрөлтэй.

Уг сангаас Улаанбаатар хотод 643 зээл олгосон байна. Энэ нь ямар зориулалтаар авсан, ямар компани хэдэн төгрөгийн зээл авсан зэргийг хайлт хийхэд гарч ирнэ. Энэ нь үе, үеийн Засгийн газар, сайд нарын олгосон зээлүүд.

Тариалан эрхлэлтийн сантай нэгдээд ХАА-г дэмжих сан болсон. Энэ долоо хоногт мэдээлэл хариуцагч буюу ХАА-г дэмжих сангийн удирдлагууд, ХХААХҮЯ машинд уншигдах байдлаар мэдээллээ илгээхээр нь олон нийтэд ил болгоно. Мэдээллүүдийг OPEN DATA хэлбэрт шилжүүлж чадвал бизнес эрхлэхэд хамгийн том өгөгдөл болох бололцоо байна.

Мэдээлэл хариуцагч нар мэдээллийн үнэн бодит мэдээллийг хариуцна.

Тусгай санг эзэмшиж байгаа нь хууль зөрчөөгүй. Шилэн ажиллагааны хувьд мэдээллийг л нийтэд ил болгож байна.

Мөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 71 байгууллагын ТУЗ-ийн гишүүдийн нэрийг ил болголоо. Нийт 120 гаруй төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой байгууллага байдаг. Эхний ээлжид 71 байгууллагын ТУЗ-ийг байршууллаа.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын ТУЗ-ийн гишүүдийг бүгдийг буруутгах боломжгүй. Шаардлага хангасан, мэргэжлийн шалгуур, үзүүлэлтүүдийг хангаж буй ТУЗ-ийн гишүүн олон бий.

Хамгийн гол нь үүний цаана шалгуурт нь нийцэхгүй байгаа хүмүүс байгаа эсэхэд хяналтаа тавих хэрэгтэй. Нээлттэй мэдээлэлд үндэслээд шүгэл үлээх боломжтой.

Асуудалд хардаж, сургаар хандах бус бодит мэдээлэлд тулгуурлах нь чухал" хэмээн мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [166.205.124.136] 2023/4/10
Il bolgon zarlana l gehiin anhnaasaa il bh yostoi bizdee. Eswel anhnaasaa nuuj idej zorilgotoi yumuu ene sanguud chini
0 | 0 Хариулах
Зочин [192.82.87.207] 2023/4/10
2-3 сая төгрөг ч олж чадахгүй байгаа хүн юугаа ч хийхэв дээ.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.87.207] 2023/4/10
энэ зээл өгдөггүй байсан юм. өөрсдөө хэдэн тэрбумаар нь идчихээд хэдэн юмны амыг хаах гээд хэдэн төгрөг зориуд өгсөн бололтой
0 | 0 Хариулах
Зочин [192.82.87.207] 2023/4/10
энэ зээл аваад төлдөггүй хүмүүсийн гадагшаа гарах эрхийг хаачихаж бай , Боловсролын зээл ч ялгаагүй.
0 | 0 Хариулах
Зочин [79.68.47.150] 2023/4/10
Uursdiin hulgaigaa il bolgohgui baij heden aj ahui bosgoh gej zutgej baigaa humuusee daramtalnaa. Muusain bolovsrol ezemshih gej zutgesen bolovson huchnee daramtalj sensats gargana. Nuursnii hulgaichdaa il bolgoochee!
0 | 0 Хариулах
Зочин [202.179.26.47] 2023/4/10
Амгалан ДЦС, Багануур ЗӨБЦТС ХК, Багануурын дулааны станц ТӨХК,Баруун бүсийн эрчим хүчний систем ХК, Даланзадгадын дулааны станц ХК, Дарханы дулааны сүлжээ ХК, Дарханы дулааны цахилгаан станц ХК, Дарханы дулааны цахилгаан станц ХК Дулаан шарын гол ТӨХК, Дулааны цахилгаан станц-4 ХК, Налайхын дулааны станц Ховд дулааны станц ХК,Улаангомын дулааны хоёрдугаар станц ХК,Хөвсгөл дулааны станц ХК,Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ХК-г давхардуулан бүртгэж. ТҮЗ-н гишүүд давхар цалин авдаггүй биз дээ. ,
1 | 0 Хариулах
Зочин [202.179.26.47] 2023/4/10
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ХК, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ ХК, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийг 3 удаа бүртгэж,
1 | 0 Хариулах
Зочин [202.179.26.47] 2023/4/10
46 ТҮЗийн гишүүдийн нэрийг зарласан байна
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.106] 2023/4/10
Чинбат яасан . Шударга л байна шүү
0 | 0 Хариулах
Зочин [202.179.26.47] 2023/4/10
Талаас илүү нь цахилгаан эрчим хүчний байгууллага байна. ТҮЗ зардал нь хэд юм бол доо. Нисэх буудалын ТҮЗ-д 4 япон, 3 монгол хүн байна.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.196] 2023/4/10
Сайн байна. Одоо төрд залуугаасаа ажилласан, нэг ч бизнес хийж байгаагүй хүмүүсийн орлогыг ил болгох, юу юунаас орлого нь бүрдсэн, хадгаламж нь юунаас бүрдсэн гээд нарийвчилсан мэдээллийг ил болгох хэрэгтэй. Жишээ нь Хүрэлсүхийн 1.5 тэрбум хадгаламж юунаас бүрдсэн бэ төрд ажилладаг хүн яагаад ийм их хөрөнгөтэй болвоо. Үнэхээр шударга юм бол энэ асуултад шударгаар хариулаад өгөөрэй. Иргэд энэ мэт мэдээллийг чөлөөтэй авдаг байх хэрэгтэй тэгж байж авлига буурна.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.176.242] 2023/4/10
танай яамны луйврын БҮХ НИЙТИЙН ҮҮРГИЙН САН , КОНТЕНТ ХӨГЖЛИЙН САНГУУДЫН мэдээлэл хэзээнээс ил болох вэ. та бүхэн бусад яамдыг манлайлан өөрийн яамныхаа идээ бээрийг ил болгоочээ
2 | 0 Хариулах
Зочин [202.21.124.140] 2023/4/10
АТГ - Авилгатай тэмцэх газар нь өөрөө 257 саяын зээлтэй байх юм. Энийг хэн нь шалгах уу? АТГ өөрөө өөрийгөө шалгах???
4 | 0 Хариулах
Зочин [192.82.85.169] 2023/4/10
Tableau user neheed b. Yaj uzdegiin
1 | 0 Хариулах