Монгол Улсад анх удаа Сингапур Малайзын боловсролын үзэсгэлэн 2023.04.08 өдөр Bluesky зочид буудалд зохион байгуулагдах гэж байна.
Сингапур, Малайз зэрэг улс нь Их Британи болон Австралийн их дээд сургуулиудын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Ази тивийн боловсролын төв нь юм. Дэлхийн томоохон их дээд сургуулиуд Сингапур болон Малайз улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр эдгээр улсыг зорих оюутнууд эхний 1 жилд хямд зардлаар Сингапур Малайзад суралцаж, цаашид Австрали, Их британийн үндсэн салбар сургууль луу шилжин суралцах боломжтой болж байна.
Манай улсын хувьд Австрали болон Их Британид суралцах хүсэлтэй оюутнуудын тоо их байдаг боловч төлбөрийн боломж, визийн шаардлага зэрэг зарим шалтгаанаас хамаарч эдгээр улсад суралцах боломж хязгаарлагддаг.
Харин энэхүү арга хэмжээ нь асуудлыг шийдэж болох боломжуудыг танилцуулах бөгөөд Сингапур, Малайз, Их Британи, Австралийн их сургуулиудын албан ёсны төлөөлөгч нар хүрэлцэн ирж танилцуулга хийх ба арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид төрөл бүрийн урамшуулал, хөнгөлөлт, тэтгэлэг зэрэгт хамрагдах боломжтой болох юм. Арга хэмжээ ганцхан өдөр буюу 2023.04.08-нд Bluesky зочид буудлын Crystal танхимд зохион байгуулагдах тул та бүхэн амжиж бүртгүүлээрэй.
Арга хэмжээнд бүртгүүлэх бол ЭНД дарна уу.
Мэдээлэл авах: www.facebook.com/events
Холбоо барих: 7000 0553
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!