Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ичээнээсээ гарсан мазаалай баавгай камерын хоёр цэгт бүртгэгджээ

Б.Билгүүн, iKon.mn
2023 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг
БОАЖЯ

Ичээнээсээ гарсан мазаалай баавгай камерын хоёр цэгт бүртгэгдсэн тухай Байгаль, орчин аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

Энэ оны гуравдугаар сарын 14-18-ны хооронд мазаалай баавгайд нэмэлт тэжээл тавин өгч, дөрөвдүгээр сард хүзүүвчлэх ажлын бэлтгэлийг хангажээ. 

Ингэхдээ нийт арван цэгт байрлах 14 тэжээлийн саванд 1,200 кг тэжээл, 100 кг самар тавьж биотехникийн арга хэмжээг авсан аж.