Европын Сэргээн Босголтын Хөгжлийн Банкны “Хөх тууз” хөтөлбөрт “Нэкст электроникс” ХХК нэгдэж гарын үсэг зурснаар худалдаа үйлчилгээний салбараас анхдагч компани боллоо. Ингэснээр Монгол улсаас тус хөтөлбөрт нэгдсэн 5 дахь компани болж байна.
“Хөх тууз” хөтөлбөр нь салбартаа тэргүүлэгч компаниудын өсөлтийг тогтвортой хангах, засаглал, санхүүгийн менежментийн стандарт, тогтолцоог сайжруулах, хурдацтай хөгжлийг зохистой удирдан чиглүүлэхэд туслах зорилготой юм. Энэ хүрээнд компанийн хөгжлийн стратегийг нарийвчлан боловсруулахад дэмжин, үйл ажиллагааны онцлог, хэрэгцээнд тулгуурласан олон улсын болон дотоодын зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлж, шаардлагатай санхүүжилтийн дэмжлэг үзүүлдэг байна.
Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк нь Монгол Улсад бизнес эрхэлж буй нийт бизнесийн салбарыг хөгжүүлэх олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдгийн нэг нь “Хөх тууз” бөгөөд 5 жилийн хугацаанд гурван үе шаттайгаар үргэлжилдэг байна.
Гарын үсэг зурах үйл ажиллагаанд “ЕСБХБ”-ны Төв Азийн Бүсийн захирал хатагтай Сюзанна Харгитай, Европын холбооны Монгол улс дахь суурин төлөөлөгч Элчин сайд хатагтай Хатагтай Аксель Никэйз болон “Нэкст групп” ХХК-ийн ерөнхийлөгч Л.Чулуунболд нар оролцлоо.
Нэкст Электроникс компанийн хувьд Дэлхийн нэр хүндтэй брэндүүдийн электрон бараа болон тавилга гэр ахуйн барааг албан ёсны эрхтэйгээр монгол айл өрх, хэрэглэгчдэд хүргэлт, угсралт, дагалдах үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг төдийгүй бүрэн тохижуулсан явуулын автобус худалдааны дэлгүүрийг амжилттай хэрэгжүүлж буй салбартаа тэргүүлэгчдийн нэг билээ.
Нийт 50,000 гаруй угаалгын машин, 30,000 гаруй зуух, 80,000 орчим тоос сорогч 60,000 гаруй зурагт дэлхийн шилдэг брэндүүдээс оруулж ирдэг бөгөөд, тогтвортой хөгжлийн хүрээнд байгаль орчинд ээлтэй, 100% озоны давхаргад хор нөлөөгүй хөргөгч, хөлдөөгч оруулж ирдэг. Мөн эрчим хүчний зарцуулалт хамгийн бага буюу A+ үзүүлэлттэй бараа нийт татан авалтынх нь 30% ийг эзэлдэг. Мөн “Гаалийн ерөнхий газар”-с гаалийн бүрдүүлэлтийг үнэлдэг үнэлгээгээр “Нэкст групп”-н татан авалтын бүтээгдэхүүний талаас дээш хувь нь баталгаатай буюу ногоон, улбар шар горимоор орж ирдэг.
Хэрэглэгч өөрийн аватар дүрээрээ нэвтэрч, орон зай, цаг хугацааг хэмнэн, дэлхийн хаанаас ч өөрт хэрэгцээтэй бүхий л үйлчилгээг авах боломжтой бодит мэт худалдаа үйлчилгээний шинэ эрин “МЕТАВЕРС” дахь анхны салбар дэлгүүрээ нээсэн. Утас байхад гэрээсээ дэлгүүр хэсэх боломжтойгоор зогсохгүй “Нэкст”-н виртуал туслах таны асуудлыг бүрэн шийддэг болжээ.
Мөн НҮБ-аас гаргасан Тогтвортой хөгжлийн зорилтуудад өөрсдийн хувь нэмрээ оруулахын тулд Байгальд ээлтэй ногоон бүтээгдэхүүний татан авалтыг 23-48% хүртэл нэмэгдүүлж, цахилгаан барааны хог хаягдлыг бууруулах зорилготой “Цахилгаан барааны дахин худалдах дэлгүүр болох Re.Elo”-г нээсэн. 2020 ноос эхлэн үйл ажиллагаандаа олон улсын ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоо, ISO 45001 Хөдөлмөр эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо, ISO 14001 Байгаль орчны удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн Австрали улсад төвтэй, дэлхийн 35 оронд салбартай, 530 ахлах аудиторын багтай менежментийн системийн баталгаажуулалтын аудитын байгууллага болох Ти Кюү Си Эс Ай (TQCSI) компаниас ISO стандартын баталгаажуулалтын аудитад тэнцсэн олон улсын гэрчилгээг 2 дахь жилдээ гардан авсан түүчээлэгч байгууллага юм.
Нэкст Групп компани нь амьдралыг аз жаргалд хөтлөх технологийн дэвшлийг түгээн, тасралтгүй хөгжил дэвшлийг түүчээлэн ажиллаж худалдаа үйлчилгээ, санхүүгийн чиглэлд 10 охин компани, 2 хөрөнгө оруулалтын компанитай групп болон өргөжин тэлсээр байна.
Нэкст Амьдралыг аз жаргалд хөтлөх технологийн дэвшлийг түгээнэ!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!