Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

С.Эрдэнэсаруул: "Beauty expo 2023" үзэсгэлэн гоо сайхны салбарын хувьд олж мэдсэн, хөгжүүлсэн мэдээллээ салбар дундаа солилцох, хамтдаа хөгжих хамгийн том платформ

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 3 сарын 2
Сурталчилгаа

Beauty expo 2023 олон улсын гоо сайхан, эрүүл мэндийн үзэсгэлэнгийн алтан ивээн тэтгэгчээр ажиллаж буй De Saron салоны үүсгэн байгуулагч бөгөөд захирал С.Эрдэнэсаруултай ярилцлаа.

зураг
 

- Танай компанийн хувьд өнгөрсөн жил Beauty Expo үзэсгэлэнгийн мөнгөн ивээн тэтгэгчээр оролцсон.  Харин энэ жил алтан ивээн тэтгэгч байгууллагаар оролцох гэж байгаа гэж сонссон. Та арга хэмжээний ач холбогдлын талаар ярихгүй юу?

Өнгөрсөн жил үзэсгэлэнгийн үеэр бид үйлчлүүлэгчдэдээ маш ойртож бүтээгдэхүүн, үйлчилгээ ба зөвлөгөөгөө хүргэж чадсан. Үнэхээр завгүй 2 өдөр нүд ирмэх зуур болоод л өнгөрсөн. Сүүлийн өдөр нь бид бүүр 3-н өдөр байсан ч болоосой гэж ярилцаж байв. Манай Салоны хувьд уг арга хэмжээн ач холбогдол нь богино хугацаанд маш олон хүнд хамгийн ойр, нээлттэй ил тодоор бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэж чадсанд байна гэж бид харж байгаа.

Жишээ нь: Манай гоёлын шивээсчин үйлчлүүлэгчид хөмсөг шивээсний талаар зөвлөгөө өгч, хэмжээ авч хөмсгийг нь хамгийн гоё зохих хэлбэр дүрсэд оруулж зурж өгөхөд үйлчлүүлэгчид таалагдаад шууд шивээс хийлгэж байгаа юм. Шивээс хийлгэж байгаа процесс болон дараах үр дүнг нь харсан өөр нэгэн “хаана хөмсөг шивээс хийлгэх вэ гэж өдрийн бодол шөнийн зүүд болж явсан” үйлчлүүлэгч зориг орон итгэж шууд шивээс хийлгэсэн. Сэтгэл хангалуун байсан ба талархал илэрхийлж манай Салоны байнгын үйлчлүүлэгч болно оо гэсэн. Үйлчилгээ авсны дараа гадаад төрх, арьс, үс, хумсандаа үнэхээр сэтгэл хангалуун, нүүрэнд нь өөрийн эрхгүй гарах инээмсэглэл баяр тэгээд чин сэтгэлийн талархал. Үүнийг хүлээж авах мэдрэмж хамгийн гоё.Үүгээр л бид урам авч тэтгэгдэн мэргэжилдээ улам дурладаг даа. Манай арьс ба хуйх оношилгооны үйлчилгээнүүд өнгөрсөн жил хамгийн эрэлттэй, хаах мөч хүртэл оочиртой зарим үйлчлүүлэгчид авч чадалгүй дуусгасан. Тиймээс энэ жил үзэсгэлэн 3-н өдөр үргэлжлэх болсонд бид маш баяртай байгаа.

Гоо сайхны салбарын хувьд өнгөрсөн жил олж мэдсэн, хөгжүүлсэн мэдээллээ салбар дундаа солилцох, хамтдаа хөгжих хамгийн том платформ болдгоороо онцлогтой. Мөн энэ жил дотоодын компаниудаас гадна 10 гаруй олон улсын аж ахуйн нэгжүүд үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлсэн байна. Тэднээс шинэ содон үйлчилгээ, дэвшилтэт технологи бүтээгдэхүүн танилцуулна гэсэн хүлээлттэй байна.

ГОО САЙХАНТАЙ ХОЛБООТОЙ БҮХ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ДОР НЭГ ЗӨВ СТАНДАРТТАЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭДЭЭ САНАЛ БОЛГОХ НЬ БИДНИЙ ЗОРИЛГО

- De Saron салон олон нийтэд танигдсан төдийгүй салбартаа томоохон байр суурийг хэдийнээ эзлээд байгаа. Та байгууллагынхаа үйлчилгээний талаарх мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулах уу?

Манай салон байгуулагдаад 5-н жил болж байна. 13-р хорооллын Натур худалдааны төвд, 19-р хорооллын Морьтон цогцолбор, 3-р эмнэлгийн зүүн талд болон яармагийн Нью Гарден төвд нийт 4-н салбартайгаар хэрэглэгчид дээ аль болох ойртож үйл ажиллагаа явуулж байна. Бид өөрсдийгөө гоо сайхны бүрэн салон гэж нэрлэдэг. Тэгэхээр гоо сайхантай холбоотой бүх үйлчилгээг нэг дор нэг зөв стандарттай үйлчлүүлэгчдэдээ санал болгох нь бидний зорилго байдаг. Өнгөрсөн жил бид 19-ын Морьтон Цогцолбор салбартаа эмчилгээний гоо заслын эмнэлгийн зөвшөөрөл амжилттайгаар авч чадлаа. Ингээд энэ оны 1 сараас үйлчлүүлэгчдэдээ эмчилгээний гоо заслын үйлчилгээнүүд санал болгож тэр дундаа манай нүүр өргөх ба хамрын хэлбэр засах коллагентай утасны үйлчилгээ хүмүүст маш сайн хүрч байна. Боломжийн үнээр үнэхээр бодит үр дүнтэй, чанартай үйлчилгээ авсан үйлчлүүлэгчид маань маш сэтгэл хангалуун байгаа.

Үүнээс гадна бид өнгөрсөн жилээс дэвшилтэт тренд технологи ашиглан гоёлын шивээсийг арьс огт гэмтээхгүй, цус гаргалгүйгээр ӨД МЭТ хөнгөн тогшилтоор маш натурал шивээснүүд хийж байгаа. Энэ чиглэлээр гурван ч шивээсчин маань олон улсын мастер зэрэг хамгааллаа. Мөн энэ 3-н сарын 18-наас 19-ны өдрүүдэд Вьетнам улсад зохион байгуулагдах энэ жилийн хамгийн том олон улсын тэмцээнд миний бие урилгаар Монгол Улсаа төлөөлөх Элчин Сайд, манай дөрвөн шивээсчин олон улсын мастеруудын тэмцээнд оролцохоор бэлтгэл базааж байна.

- Сүүлийн жилүүдэд Монгол улсад гоо сайхны салоны зах зээл өрсөлдөөн ихтэй болж орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэвтрүүлж байгаа. Тэгвэл танай салоны хувьд бусад салонуудаас ялгарах давуу тал юу вэ?

Тийм, манай салбар сүүлийн жилүүдэд өрсөлдөөн ихтэй байгаа, бид ч өрсөлдөөнийг маш эергээр хүлээж авдаг. Салбарын хурдтай хөгжил шилдэг дэвшилтэт технологи ашиглаж байгаа нь ч энэ өрсөлдөөний үр дүн.

Манай хамт олны өглөө болгон ажлаа эхлүүлдэг уриа үг “Эерэг хандлага соёлтой үйлчилгээ үзүүлж таны гоо сайхныг бид халамжилна”. Бид үйлчилгээ үзүүлэгч байгууллага. Тийм болохоор бидний хамгийн түрүүнд анхаардаг зүйл бол энэ хурдтай завгүй за магадгүй стресстэй нийгэмд  нэг ч гэсэн үйлчлүүлэгч маань манай салонд соёлтой чанартай үйлчилгээ аваад эерэг хандлагаар гэрэлтээд манайхаас гарч байгаасай гэж зорьдог. Тэгэхээр манай хамгийн чухал ялгарах давуу тал үйлчилгээний соёл.   

Мөн бид тасралтгүй сурч хөгжиж байдаг. Зөвхөн өнгөрсөн жилийн хувьд дотоодын Дель Карнеги сургалтын төвөөс авхуулаад БНСУ-ын MBC Academy, ОХУ, Тайланд ба Вьетнам улсын мастер сургалтууд гээд урт жагсаалт гарна. Бид өөрсдийгөө зөвхөн Монголоор тогтохгүй олон улсад үнэлэгдэх мэргэжилтнүүд гэж нүүр бардам нэрлэнэ.

ҮЗЭСГЭЛЭНГИЙН ҮЕЭР ӨД МЭТ ХӨНГӨН ТОГШИЛТТОЙ ГАЙХАЛТАЙ НАТУРАЛ ЗУРЛАГАТАЙ ГОЁЛЫН ШИВЭЭСНҮҮД,  ХИЙНЭ

- Энэ жилийн хувьд үзэсгэлэнгийн үеэр ямар бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч нартаа танилцуулахаар бэлдэж байгаа вэ?

Товчхон хэлэхэд эмчилгээний гоо заслын зөвлөгөө, өд мэт хөнгөн тогшилттой гайхалтай натурал зурлагатай гоёлын шивээснүүд, батгатай асуудалтай арьсны шийдэл ба арьс хуйхны ахисан шатны оношилгоо. Үүнээс гадна зөвлөгөө мэдээлэл болон энтертэйнмент сюрпризүүд байгаа. Та бүгдийг 3-н сарын 3, 4, 5-ны өдрүүдэд Мишээл Экспо Beauty Expo-гийн төв тайзны өөдөөс харж засагдсан хамгийн том, хөл хөдөлгөөнтэй, завгүй павильон дээр хүрээд ир гэж уръя, бид л тэнд байна, таныг уйдаахгүй олон олон сюрпризүүд барина.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.