ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй утсаар ярьснаа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский мэдээллээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй утсаар ярьснаа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өөрийн албан ёсны твиттер хуудсаараа мэдээлжээ.

“Би Монгол Улсын ерөнхийлөгчтэй утсаар ярилцлаа. Украинд явуулж буй Оросын өргөн цар хүрээтэй эзлэн түрэмгийллийн үеэр амь үрэгдэгсдэд эмгэнэл илэрхийлснийг нь би хүлээж авлаа. Хоёр орны харилцааг хөгжүүлэхийн чухлыг бид онцлон тэмдэглэв” гэж тэр саяхан нийтлэгдсэн мэдэгдэлдээ бичсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
290
Зураг
ЗӨВ, ГОЁ
27
Зураг
БУРУУ
22
Зураг
ТЭНЭГЛЭЛ
9
Зураг
ХАХА
3
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
3
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа