Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

"IHC" койныг зах зээлд нэвтрүүлсэн О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаярыг өнгөрсөн шөнө цагдан хорьсон байна

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"IHC" койныг зах зээлд нэвтрүүлсэн О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг хоёрдугаар сарын 1-ний шөнө баривчлан 461 дүгээр хорих ангид саатуулан шалгаж эхэлсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Уг койныг зах зээлд гаргах замаар иргэдээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн "Их бит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь хөрөнгөө зориулалтын бусаар зарцуулсан болон зах зээлд манифуляци хийж олсон орлогыг угаасан гэх хэргээр гэр, оффист нэгжлэг хийжээ.

Тухайн койныг зах зээлд нэвтрүүлсэн түүнтэй холбоотой гомдол, санал иргэдээс цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд хохирсон гэх иргэд өчигдөр мэдээлэл хийж байсан юм.