ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Казахстан улс гүтгэх үйлдэлд эрүүгийн хуулиар хариуцлага тооцохгүй байх хүмүүнлэг бодлого баримталж байна"

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг

"Дижитал Алматы-2023" олон улсын форум хоёрдугаар сарын 2, 3-нд Казахстан улсад болох гэж байна.

Уг хуралд дэлхийн 30 орны 15,000 гаруй зочин төлөөлөгч оролцох төлөвтэй байгааг тус улсын хэвлэлд онцолжээ. 

Энэхүү арга хэмжээтэй холбогдуулан Казахстан улсын Гадаад Харилцааны Яамнаас өчигдөр мэдээлэл хийв.

Казахстан улс гадаад бодлогын хүрээнд төв Азийн бусад улс оронтой хэрхэн хамтарч ажиллаж буй талаар болон ялангуяа, дижитал дэд бүтэц, шинэ технологийг хөгжүүлэх чиглэлд ямар бодлоготой байгаа тухай тус улсын Гадаад хэргийн дэд сайд Р.Василенко дараах хариултыг өглөө. 

зураг
 

Тэрбээр "Сүүлийн таван жилийн хугацаанд Казахстан болон төв Азийн улс орнууд нягт хамтын ажиллагаатай байгаа. Бид эхний ээлжид дижитал дэд бүтцийг чадавхжуулах шаардлагатай байна. Түүнчлэн бусад олон салбарт анхаарлаа хандуулж, улс орнуудтай хамтран ажиллах нь чухал. 

Дижитал дэд бүтэц бол маш чухал салбар. Тиймээс ч цахим шилжилтэд анхаарах нь нэн тэргүүний зорилт. Үүнийг хөгжүүлэхийн тулд суурь асуудал болох тээврийн дэд бүтцийг сайжруулах болно” хэмээн хэлсэн юм.

Түүнчлэн уг хэвлэлийн хурлын үеэр Казахстан улсын дотоод бодлогын өөрчлөлт, шинэчлэлийн талаар танилцууллаа. 

Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өнгөрсөн онд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах улс төрийн томоохон шинэчлэлийг хийхээр иргэдийнхээ дунд санал асуулга явуулжээ. Тухайн санал асуулгад иргэдийн дийлэнх хувь нь дэмжсэнээр дараах өөрчлөлтүүд гарсан байна.

Тодруулбал, 

  • Өмнө нь тайван жагсаал цуглаан зохион байгуулахын тулд эрх баригчдаас зөвшөөрөл авах шаардлагатай байжээ. Шинэчлэл хийгдсэний дараа тайван жагсаал хийх гэж байгаа талаар холбогдох газарт мэдэгдэхэд хангалттай. Үзэл бодлоо илэрхийлж, тайван жагсаал цуглаан зохион байгуулсан тоо 2017 онд 36 байсан. Харин өнгөрсөн онд 577 жагсаал болжээ.
  • Бусдыг гүтгэх үйлдэлд өмнө нь эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг байсан бол шинэчлэлийн дараа эрүүгийн хуулийн тус заалтыг гэмт хэрэг гэж үзэхгүй байх, илүү хүмүүнлэг болгоход анхаарч байгааг албаныхан онцолж байв.
  • Ерөнхийлөгчийн ойрын төрөл төрөгсөд өмнө нь төрийн болон төрийн өмчит компаниудад ажиллаж болох зохицуулалттай байсан. Шинэчлэлийн дараа ерөнхийлөгчийн ойр дотно хүмүүс төрийн эрх бүхий албан тушаалд томилогдож ажиллахыг хориглосон аж. 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
БАХАРХМААР
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.68.54] 2023/2/1
Монголын казахууд яагаад казахстан эх оронруугаа нүүхгүй байна? Монгол улс казахстанаас илүү амьдрах боломжтой баян улс, харин казахстан амьдрахад хэцүү ядуу улс учраас тэршүүдээ! Хойд солонгос шиг хэдэн өндөр сайхан барилга барилаа гээд хөгжсөн гэсэн үг огт биш!
3 | 1 Хариулах
Зочин [122.201.22.30] 2023/2/1
Хөгжөөд байгаа юм байхгүй ээ ард түмнийх нь дунд ороод үзээрэй 90 ээд он
2 | 1 Хариулах
Зочин [66.181.179.72] 2023/2/1
Нямбактери зайл монголоос
1 | 0 Хариулах
зочин [103.212.116.204] 2023/2/1
Нямбаатар Учрал нарт уншиж өгөөрэй хэвлэлийнхэн минь
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.68] 2023/2/1
Казакстан хөгжиж байна. Хотууд нь үнэхээр сайхан цэвэр цэмцгэр сайхан барилга бүтээн байгуулалттай сайхан хөгжиж байна. Улны монголчууд утаа дотроо чингисэээ ярьсаар
0 | 4 Хариулах
Зочин [202.126.89.112] 2023/2/1
Чингис хааныг казахууд ч ярьж л байгаа шд. Хятад ч ярьж байна. Bloomberg youtube д ярьдаг. Чингис хаан үүх түүхэд асуудал байгаа юм биш шүү
1 | 2 Хариулах
💩 [103.57.94.40] 2023/2/1
💩
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.112] 2023/2/1
Шхабын орнууд хөгжөөд байна даа
0 | 4 Хариулах
Зочин [182.130.24.145] 2023/2/1
Казахстан яалт ч үгүй манайтай харьцуулахгүй хөгжөөд бгаамаа чёрт
6 | 2 Хариулах
Зочин [202.9.46.217] 2023/2/1
Ашгүй дээ, эндхийн казууд яваасай
3 | 1 Хариулах
МАНАЙ [103.26.194.3] 2023/2/1
ЗАЛУУС е-каз ын хийж байгаа биз дэ кхх., болтугай .. ёстой л good luck
0 | 1 Хариулах
ok [202.55.184.18] 2023/2/1
энэ улс зөв замдаа орж эхэлж байна даа
3 | 1 Хариулах
Зочин [103.142.76.69] 2023/2/1
Хүнийг гүтгээд доржлоод сууж байх нь зөв зам юм байна тэ
1 | 6 Хариулах
Baldan [107.15.217.141] 2023/2/1
doromjlol gutgeleg huleej avj chadhaargui emo bol bitgii online yurtunts orj bai, dandaa neg negenee magtsan, bie biedee uramshuulal goyo ug helsen gazar haij baigaa bol shiri shiri shankadaa ochij bysalgamoi
4 | 0 Хариулах