Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Нэгдүгээр сарын 20-ноос сар шинийг угтан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний хурлаар сар шинийг угтан өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар болсон байна.

Тодруулбал, одоогийн байдлаар 15 байршлыг сонгон, нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 20-н хүртэл нэг сарын хугацаатай сар шинийг угтан өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар төлөвлөжээ.

Учир нь иргэд Цагаан сарын баяраар 900 тэрбум гаруй төгрөгийг гадагшаа урсгадаг гэх мэдээлэл бий. Тиймээс энэ мөнгийг дотооддоо үлдээх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Амар байна уу” үзэсгэлэн худалдааг зохион байгуулах юм байна.

XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин /усан/ туулай жилийн Хаврын тэргүүн бар сарын шинийн 1-ний өдөр нь 2023 оны хоёрдугаар сарын 21-нд тохиох билээ.