Монгол Улсаас Үндэсний брэнд бүтээгч Грийн Групп болон “Бат Солюшн Партнерс” компани нь Талын Монгол брэнд төслийг хэрэгжүүлж, зах зээлд амжилттай нэвтрүүлсэн амжилтаар FAW-Volkswagen Automobile, IKEA Austria зэрэг дэлхийн компаниудтай мөр зэрэгцэн оролцож, олон улсын “CONSTANTINUS INTERNATIONAL AWARD” шагнал гардуулах арга хэмжээнээс "ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ ТӨСӨЛ” шагналыг хүртлээ.
Энэхүү Менежментийн зөвлөх үйлчилгээ болон Мэдээлэл технологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч ШИЛДЭГ ТӨСӨЛ тодруулдаг “Константин” 11 дэх удаагийн олон улсын шагнал гардуулах арга хэмжээнд Австри, Итали, Канад, Монгол, Бразил, Хятад, Словени зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс 30 төсөл цахимаар өрсөлдсөнөөс Талын Монгол брэнд төсөл дээрх нэр хүндтэй шагналыг ийнхүү хүртлээ.
Үндэсний брэнд бүтээгч Грийн Групп нь эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны бодлогын хэрэгжилт, ISO 20700 - Зөвлөх үйлчилгээний олон улсын стандарт, хэрэглэгчид бий болгосон үнэ цэн, ажлын байр шинээр бий болгох, инновац, хүний нөөцийн хөгжилд гарсан ахиц дэвшил, үндэсний болон бүс нутгийн хөгжилд үзүүлэх нөлөө, улс орны хөгжлийн хөтөлбөрүүдтэй уялдсан байдал зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг хангасан хэмээн “CONSTANTINUS INTERNATIONAL AWARD”-ыг зохион байгуулагчид үзсэн байна.
Грийн Группийн “Талын Монгол” брэнд нь хөдөө аж ахуйн гаралтай Монгол орны нөхөн сэргээгдэх байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, инновац шингээн 14 төрлийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нийлүүлэхээс гадна экспортлоход бэлэн болоод байна.
Бэлтгэн нийлүүлэгчээс үйлдвэрлэл, үйлдвэрлэлээс үндэсний брэнд болон хэрэглэгчдийн гарт хүрч буй Талын Монгол брэнд нь Экспортын зах зээлд Дэлхийд хамтдаа төлөөлөх алсын хараатай ажиллаж байна.
“Constantinus international award” Шагнал гардуулах ёслолын шилдэг төслөөр
• 2021 онд Канад улсын “Clear Think Group” компани мөн Ирланд улсын даатгалын “Allianz” компани тус тус шилдэг төсөл шагнал хүртэж байсан бол 2022 онд БНХАУ-ын “Faw-Volkswagen Automobile”, “IKEA Austria GmbH“ компаниуд болон Грийн Группийн Талын Монгол брэнд Үндэсний шилдэг төсөл шагналыг тус тус хүртжээ.
Ийнхүү Үндэсний брэнд бүтээгч Грийн Группийн Талын Монгол брэнд олон улсын "Үндэсний шилдэг төсөл” хүртсэн нь Монгол Улсын Үндэсний брэнд бүтээгдэхүүнийг Дэлхийд таниулсан үйл явдал боллоо.
Үндэсний брэнд бүтээгч Грийн Групп
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!