МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болж, сайд нарыг шинээр томилох асуудлыг хэлэлцжээ.
Хурлаас гарсан шийдвэрийн талаар МАН-ын Нарийн бичгийн дарга А.Ариунзаяа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хуулиар Шадар сайдын статус нь Эдийн засаг, хөгжлийн сайдын статустай болж байгаа. Ч.Хүрэлбаатарыг Шадар сайд буюу Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилохыг дэмжлээ. Үүнээс гадна,
Удирдах зөвлөл томилгоотой холбоотой энэхүү шийдвэрээ УИХ-д өргөн барина. Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна хэмээн Үндсэн хуульд заасан. Энэ дагуу Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, дээрх сайд нарыг томилох юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!