ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

E-Mongolia системийн Хуулийн этгээд шинээр үүсгэн байгуулах үйлчилгээ иргэдэд чирэгдэл учруулж байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төрийн үйлчилгээг иргэнд хялбар хүргэхээр зорьж байгаа E-Mongolia нь манай улсад хэрэгжиж байгаа цагаа олсон, чухал хэрэгцээт систем гэдэгтэй хэн ч маргахгүй.

Гэвч уг системээс гарсан баримтыг холбогдох байгууллагууд одоо болтол хүлээн зөвшөөрөхгүй, E-Mongolia системээр онлайн үйлчилгээ аваад эхэлчихсэн бол өөрийн биеэр УБЕГ-т очоод бүртгэл хийлгэх боломжгүйгээр нэг сар хүлээх нөхцөл байдал үүсэж, хохирсон иргэн манай редакцад хандлаа.

Иргэний өгсөн мэдээллийг тодруулбал, хувиараа хөдөлмөр эрхлэгч А бизнесээ өргөжүүлж, татвар төлөгч хуулийн этгээд болохоор E-Mongolia системээр улсын бүртгэлд бүртгүүлэхээр шийджээ. Улмаар оноосон нэрээ баталгаажуулж, эхний алхмаа давсан байна. Оноосон нэр баталгаажуулсны дараа бүртгэлээ цааш үргэлжлүүлэхийн тулд нэр баталгаажуулсан баримтаа системээс хэвлэж аваад банканд очиж, түр данс нээлгэх хэрэгтэй аж. Гэвч E-Mongolia-аас хэвлэж авсан уг баримтыг нь Худалдаа Хөгжлийн Банк, ХААН, Голомт банк хүлээн зөвшөөрөөгүй байна.

Энэ талаар ХХБ-ны Хуулийн газраас тодруулахад "УБЕГ-ын баталсан 2018 оны журмын дагуу оноосон нэр баталгаажуулсан баримт нь УБЕГ-ын бүртгэл баталгаажуулсан ажилтны гарын үсэг, тамга тэмдэгтэй байх ёстой. Энэ журам өөрчлөгдөөгүй цагт бид журам зөрчих боломжгүй. E-Mongolia-аас баталгаажуулсан QR код бүхий баримт дээр УБЕГ-ын оноосон нэр баталгаажуулсан тамга даруулаад ирвэл түр данс нээж өгөх боломжтой" гэсэн тайлбарыг өгчээ. Мөн түүнчлэн тухайн салбарын теллерүүд "Манай банканд 2022 оны 10-р сард ирүүлсэн журмын дагуу QR код бүхий оноосон нэрийн баталгаажуулалт дээр зайлшгүй УБЕГ-ын тамга даруулсан, бүртгэлийн ажилтны гарын үсгийг үндэслэн түр данс нээхээр болсон" гэдгийг мэдэгдсэн байна.

Иргэн энэ шаардлагын дагуу QR код бүхий оноосон нэр баталгаажуулсан баримтыг Улсын бүртгэлийн Нэг цэгийн үйлчилгээн дээр тамга даруулахаар очиход УБЕГ-ын бүртгэлийн ажилтан "E-Mongolia-аас авсан QR кодтой баримтыг банкууд зөвшөөрөхгүй байгааг бид мэдэж байгаа. Гэхдээ би болон өөр ямар ч бүртгэлийн ажилтан энэ баримт дээр тамга дарж өгөх боломжгүй. Учир нь таны энэ баримтыг онлайнаар баталгаажуулсан Ц.М гэдэг ажилтан нь би биш. Та оноосон нэр авахдаа 10,000 төгрөгийн төлбөр төлсөн байгаа. Та хохирч үлдэхгүйн тулд 1111 төвд ханд даа. Өөрөөр би яаж ч тусалж чадахгүй. Мэдээж таны авсан хуулийн Этгээдийн оноосон нэрийг та онлайнаар авсан тул бүртгэлээ нэг цэгээр үргэлжлүүлэх боломжгүй боллоо" гэдгийг хэлсэн байна.

Ийнхүү тухайн иргэн 2022 оны арванхоёрдугаар сарын 19-нд хуулийн этгээдийн оноосон нэрээ E-Mongolia-аар баталгаажуулсан ч бүртгэлээ үргэлжлүүлэх байтугай бүтэн сар хүлээх шаардлагатай болжээ.

Иргэний мэдээллийн дагуу бид УБЕГ-аас тодруулахад "Манай хуулиар бүртгэлийн цахим хэлбэр гэж байгаа. Цахим сүлжээгээр дамжуулан Улсын бүртгэлийн байгууллагад хандан бүртгэлийг цахимаар нээнэ. Мөн Улсын бүртгэлийн үйлчилгээг энэ хуульд заасны дагуу цаасан болон цахим хэлбэрээр авч болно гээд заачихсан. Энэ хуулийнхаа дагуу бид цахим үйлчилгээгээ үзүүлээд явж байгаа.

Хуульд заасан цахим үйлчилгээг бид үзүүлээд QR кодоор баталгаажуулаад өгдөг. Холбогдох байгууллагууд албан ёсны гэж үзээд цаасан дээрх бичиг баримттай ижилхэн хүчинтэй гэж тооцогдох ёстой. Цахимаар эхлүүлсэн ч дахиад цаасан хэлбэрээр авах боломжтой.

Хэрэв цахимаар авсан баримтыг банк хүлээж авахгүй байна, цаасаар авъя гэвэл манайх шууд хэвлээд өгч байгаа. Улсын бүртгэлийн тухай хуулийн 13.2 дээр энэ хуулийн 13-т заасан этгээд нэр авах хүсэлтийг биечлэн эсвэл цахим хэлбэрээр гаргаж болно" гэсэн юм.

Албаны эх сурвалжуудаас тодруулахад ийнхүү ялгаатай байр сууриуд илэрхийлж байна. Өмнө нь E-Mongolia-г "Дөрөвхөн цагийн дотор онлайнаар хуулийн этгээд байгуулах боломжтой боллоо" хэмээн олон нийтэд сурталчилж байсан. Гэвч бодит байдал дээр уг үйлчилгээ иргэдийг нааш цааш явуулж, цаг хугацаа, ажил төрлийг нь алдагдуулан, чирэгдэл учруулсан, ойлгомжгүй хэвээр байгааг дээрх иргэнд тохиолдсон явдал харуулж байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
33
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
3
Зураг
БУРУУ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [166.194.132.140] 2022/12/29
Tgd bas tsahim mongol ntr
0 | 0 Хариулах
Зочин [192.82.74.251] 2022/12/28
Олигтойхон юм хийчихгүй дундаас нь идэж уугаад л, тeндeр хусаад л нэр төдий юм болгодог нь Монголын ёс болжээ
0 | 0 Хариулах
Kyle [192.82.76.40] 2022/12/28
E-Mongolia-aar neree batalgaajuultsan bhd asuudalgu neechij l bsn shde.
0 | 1 Хариулах
Зочин [192.82.81.55] 2022/12/30
өмнө тэгдэг байж, одоо болохыг нь болиулчихжээ
0 | 0 Хариулах
E-mongolia үйлчилгээнд сэтгэл хангалуун байдаг [66.181.186.22] 2022/12/28
Ноднин 12 сард би цахимаар компани байгуулсан. Зүв зүгээр байсан. Түр данс Голомт банк асуудалгүй нээсэн. Гэрчилгээгээ цаасаар авах гэж л 1 удаа улсын бүртгэл очсон. Харин ч дүрэм дээр ингэж буруу бичсэн байна гээд цахимаар хянаад, засуулаад чирэгдэлгүй сайхан байсан. E-mongolia -с одоо ч миний авсан үйлчилгээнүүд асуудалгүй л байна. Саяхан гадаад пасспортоо шинээр цахимаар захиалсан. Амархан байсан.
3 | 1 Хариулах
Зочин [192.82.81.55] 2022/12/30
уржнан нонднингийн асуудал бичээгүй яг одоо болоод байгаа процессоо бичсэн байгаам бишүү, хамгаалахаа л бодох юм, чиний асуудал шийдэгдчихсэн гээд бусдын асуудал болохгүй байгаа нь асуудал шийдэгдэхгүй байгаа нь зөв юмуу?
0 | 0 Хариулах
Зочин [64.119.29.110] 2022/12/28
яахуу ОБУНА маань явцан
0 | 0 Хариулах
Зочин [192.82.74.251] 2022/12/28
Танай жомбого хэдэн тэрбумыг хусчихаад явсан. Гадаадад л тэнэж явна лээ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.14] 2022/12/28
Цахим яамаар ч яадым, цаасаа бариал түгжрээл явцгаажээе, имонголиа тэр онлайнаар компани байгуулж эхэлснээ хаагаарай, хүнд гай болохын нэмэр
2 | 1 Хариулах
Зочин [182.59.27.67] 2022/12/28
зүгээр л шууд нэг цэг дээр оч, тамганы компаниас зөвлөгөө аваад материалаа бүрдүүлээд нээ, 1 өдрийн л ажил, и-монголиа бол хог, мэдэрсэн хүн нь байна
4 | 1 Хариулах
Зочин [182.194.27.71] 2022/12/28
Ер нь иргэндээ хялбар байлгах аргыг олохын тулд биш аль 2018 оны журмаар явнаа гэдэг л буруушдээ, бүр тэр битгий хэл компани бүртгүүлэхэд эхлээд банкны данс нээх хүнд суртал гаргадаг нь хамгийн тэнэг асуудал, компаниа бүртгүүлсний дараа дансаа аль банкинд нээлгэх нь нээлттэй байх хэрэгтэй, урьдчилж данс нээх гэж байна гээл нээгээчгүй компанид данс нээж байна гэж шал хэрэггүй юм хийхийм, одоо данс нээхгүй компани гэж хаана ч байхгүй, компаниа нээлгэчээд дансаа нээгээд явах нь хэн хэндээ асуудалгүй цаг үе ирчихээд байхад
3 | 0 Хариулах
Зочин [202.179.11.230] 2022/12/28
Iim hogiin yumnuud ajil hiisen bolood suuj baidag. Iim ajiltan mash olon baidag, Nuguu talaar deed gazruud ni hoorondoo uyaldaa holboogui ajillah yum daa. Edgeer ni avilgaliig bii bolgood baina. Suuliin 32 jild iim l dampuursan tur zasagtai yavj irlee.
0 | 0 Хариулах
Зочин [112.72.6.138] 2022/12/28
Одоо нөгөө дарга нь бууснаас болоод хүмүүс нь ажилаа хийхээ байсан гэж чаахвийдээ.
3 | 0 Хариулах
Зочин [80.255.5.199] 2022/12/28
herev bank ymu busad baiguullaga tsaasaar n avya gevel bid hevleed ugch bolnoo ch geh shig hahahahaaha, uursdinhuuu aldaag zuvtgusun hariult ymdaa chaavas, baiguulaguddin hoorondin uyaldaa holboo gej tuich bhgui, dampuu uls shvv
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.224] 2022/12/28
E-mongolia ашиглан бууны татвараа төлсөн чинь одоо хүртэл татварын хэлтэс мөнгө чинь ороогүй байна гээд бүтэн нэхэж байна. Асуудалтай алдаатай ажилладаг юм хийж битгий гай бололдоо
5 | 0 Хариулах
EMongolia [202.131.232.254] 2022/12/28
EMongolia гээд энэ тэнэг системээ жинхэнээс нь цахим болголдоо. Наашаа цаашаа явахаас үнэхээр залхаж байна.
0 | 1 Хариулах
Зочин [202.126.89.14] 2022/12/28
Онлайн гэчээд үхтэл нь нааш цааш явуулна
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.109] 2022/12/28
Банк QR кодтай баримт дээр тамга нэхдэг нь яаж байгаам, онлайн биш юмуу?
1 | 0 Хариулах
Зочин [192.82.71.15] 2022/12/28
Ма.л үндэстэн шүүдээ.... Монголчууд хөгжиж хэзээ ч чадкуу.. хулгайчдаасаа салж чадку удахгүй сөнөж устах улс үндэстэн юм.. яг Орос ах шигээ..
6 | 2 Хариулах
Зочин [122.201.22.108] 2022/12/28
Монголчуудаа энэ хүүрийг алж устгаад, жалганд шидвэл таарна.
1 | 0 Хариулах