Гадаадын иргэн, харьяатын газар 2022 оны арваннэгдүгээр сард төлөвлөгөөт 2, төлөвлөгөөт бус 34 удаагийн хяналт шалгалт явуулж, зөрчил гаргасан 6 улсын 15 гадаадын иргэнд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн дагуу нийт 1,500,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.
Зөрчил гаргасан иргэдийн дийлэнх хувь нь нутаг дэвсгэрт оршин суух үнэмлэхийг эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчсөн байна.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.11, 37.1.12 дахь заалтуудыг тус тус үндэслэн гурван улсын 13 иргэнийг албадан гаргажээ.
2021 оны мөн үетэй харьцуулахад зөрчил гаргасан гадаадын иргэн 2.7 дахин, зөрчил гаргасан уригч иргэн 2 дахин, албадан гаргасан гадаадын иргэн 96.8 хувиар тус тус өсөж, зөрчил гаргасан уригч хуулийн этгээд 25.0 хувиар буурчээ.
Эх сурвалж: ГИХГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!