Засгийн газраас барилгын материалын ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд баруун бүсийг барилгын материалаар хангах олон улсын жишигт нийцсэн “БАРИЛГАЧИН” худалдааны төв 12-р сарын 8-нд нээлтээ хийх гэж байна.
Уг худалдааны төв нь нийтдээ 20 мянган м.кв бүхий дотор болон гадна талбайтай бөгөөд барилгын материалын худалдаа үйлчилгээ, агуулах логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм.
Дотор талбайд: Засал чимэглэл, сантехник, цахилгаан, холбоо дохиолол, жижиглэн, хамгаалалтын хувцас хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж
Гадна худалдааны хэсэгт: Модон материал, бетон хийц эдлэл, төмөр материал зэрэг барилга барихад хэрэгцээтэй бүхий л нэр төрлийн барилгын материалыг худалдаалах боломжтой.
Худалдааны талбайн хэмжээ: 18-72 м2 хэмжээтэй бөгөөд бараа бүтээгдэхүүний онцлогт тохируулан талбайгаа сонгох боломжтой.
Монголбанкны бодлогын хүү нэмэгдэж, арилжааны банкууд зээлээ хумьж байгаа энэ цаг үед ТҮРЭЭСИЙН төлбөр төлөхгүйгээр өөрийн “ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ”-тэй болох гэж буй бизнес эрхлэгч ААН, хувь хүмүүсээ дэмжин дараах нөхцөлөөр Нээлтийн урамшуулал зарлаж байна.
Мөн 0 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай компанийн хувь лизинг олгож байна.
Энэхүү худалдааны төв нь баруун бүсэд байрлаж байгаагаараа онцлог бөгөөд хотын түгжрэл, төвлөрлийг сааруулж, баруун чиглэлийн худалдан авагчдын эрэлт хэрэгцээг нэг дороос хангаж, цаг хугацааг хэмнэх бөгөөд бизнес эрхлэгч болон худалдан авагчдад дараах давуу талуудтай.
Бизнес эрхлэгч танд ирэх давуу талууд
Худалдан авагч танд ирэх давуу талууд
Иймд Барилгачин худалдааны А блокийн нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирж баруун бүсийн бүтээн байгуулалттай танилцахыг урьж байна.
Байршил: БГД, 20-р хороо Сонгсолон, “БАРИЛГАЧИН” худалдааны төв
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!