Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

“The HU” хамтлагт ЮНЕСКО-ийн Энх тайвны төлөөх уран бүтээлч цолыг гардуулж өгчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

22:10 2022/11/25

ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Одри Азулей 2022 оны арвандүгээр сарын 25-ны өдөр тус байгууллагын төв байранд Хүннү рок чиглэлээр бүтээл туурвидаг “The HU” хамтлагт “ЮНЕСКО-ийн энх тайвны төлөөх уран бүтээлч” цолыг гардуулж өглөө.

Монгол Улс ЮНЕСКО-гийн гишүүнээр элссэний 60 жилийн ойг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей-ын манай улсад ажлын айлчлал хийх үеэр яригдсан асуудал ажил хэрэг болж Монгол Улсын Соёлын Элч “The Hu” хамтлаг ийнхүү Нэгдсэн Үндэстний Байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын /ЮНЕСКО/ нэр хүндтэй цолыг хүртсэнд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын даргын хувьд туйлын баяртай байна хэмээн ГХ-ны сайд Б.Батцэцэг цахим хуудсаараа мэдээлжээ.

Түүнчлэн "The HU" хамтлагийн хөгжмийн хэв маяг, илэрхийлж буй санаа нь ЮНЕСКО-ийн үнэт зүйл, үйл ажиллагаанд нийцэж буйгаас гадна өөрсдийн улсын бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй тул энэхүү цолыг авч буй анхны Монгол урлаг соёлын төлөөлөгчид болж байна.

2016 онд үүсгэн байгуулагдсан тус хамтлаг нь үеэс үед уламжлагдан ирсэн Монголын соёлын биет бус өв, уламжлалт хөгжмийн хэв маяг ба элементүүдийг орчин үеийн рок, хүнд металл хөгжимтэй хослуулсан "Хүннү рок" хөгжмийн жанрыг бий болгосон билээ. Монголчууд бидний бахархал болсон хөөмий, цуур, лимбэ, морин хуур зэрэг нь ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн байдаг.

Энэхүү цолыг авснаар “The HU” хамтлаг нь ЮНЕСКО-ийн үйл ажиллагаа, үнэт зүйлсийг дэлхий дахинд таниулан сурталчлах үүрэг хүлээх бөгөөд, ялангуяа хүн төрөлхтний “амьд өвийг” хамгаалахын ач холбогдлын талаарх мэдлэг, ойлголтыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үүргийг хүлээх соёлын элч, төлөөлөгчид боллоо гэв.

20:30 2022/11/25

“The HU" хамтлаг өнөөдөр ЮНЕСКО-оос "Artist for Peace” буюу “Энхтайваны төлөөх уран бүтээлч” цолыг гардан авахаар болжээ.

Энэ тухай тус хамтлагийн продюсер Ж.Дашдондог "Яг одоо “The HU" хамтлагийнхан ЮНЕСКО-ийн Төв байр дээр ирсэн, хүлээж байна. Бид тоглолтынхоо дундуур энэ хүндтэй шагналыг авахаар болсондоо маш их баяртай байна. Энэхүү цол бидэнд маш том хариуцлагатай хамт ирж байгаа гэж бодож байна.

Ирэх хоёр жилийн хугацаанд “The HU" хамтлаг дэлхийн энхтайван, сайн сайхны төлөө болон байгаль дэлхийгээ хамгаалахын төлөө маш том үүргийг хүлээж байна" хэмээн ярилаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/thehuofficial/videos/1304404130101482