СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баянзүрхийн гүүр орчимд гурван хүн голд урсаж байсныг аварчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2 цаг 58 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баянзүрхийн гүүр орчим өчигдөр(2026.07.14) завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид голд урсаж байсан гурван иргэнийг аварчээ.

Баяр наадмын өдрүүдийн амралт үргэлжилж, иргэдийн голын эрэг дагуу зорчих хөдөлгөөн нэмэгдэж буй.

ЦУОШГ-аас Туул, Хэрлэн голын ус үерийн түвшинд байгааг мэдээлсэн.

Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол руу орохгүй байх, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настны аюулгүй байдлыг хангаж гол усны ослоос сэргийлэхийг Онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.

Энэ оны эхний таван сард усны ослоор 10 хүн амиа алдсан харамсалтай явдал болжээ.