Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

ЕБС-ийн багш сурагчдыг холбосон Монголын анхны аппликэйшн “ASK Y”

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 11 сарын 23
Сурталчилгаа

Дэлхий дахинд боловсролын зохистой хүртээмжийн асуудал маш их яригдах болсон. Харин манай улсын хувьд хамгийн тулгамдсан нэг зүйл нь орон даяарх багш нарын хүртээмж муу, эцэг эх ажлын ачааллаасаа болоод хүүхдийнхээ боловсролд цаг зарцуулах боломж хомс зэрэг бусад олон хүчин зүйлээс шалтгаалж хүүхэд бүр боловсролыг чанартай, тэгш хүртэж чадахгүй байна. Тэгвэл үүнээс улбаалан хүүхдүүд хоорондын боловсролын ялгаатай байдал үүсэж, сурлагын хоцрогдолтой хүүхдүүд нэмэгдэж ирээдүйн боломжоо алдсаар л байна.

зураг
 

Энэхүү асуудлыг шийдвэрлэж, боловсролыг чанартай, хүртээмжтэй олгож сурагчдад урам зориг нэмэх зорилготой “Ask Y” платформ өчигдөр албан ёсоор нээлтээ хийжээ. Уг платформ нь сурагч гар утасны аппликэйшнээр дамжуулан хүссэн газраасаа, хүссэн үедээ мэргэжлийн чадварлаг багш нараас мэдэхгүй байгаа, бататгах шаардлагатай хичээлийн асуултаа асууж цаг алдалгүй заавар, зөвлөгөө авах боломжийг олгодог юм байна. 

“ASK Y” багш нарын чанарт маш анхаарч байгаа ба Та ажил ихтэй, түгжрээд хүүхдийнхээ хичээлд цаг зарцуулж амжихгүй байгаа бол доорх QR-г уншуулан багшаас тусламж аваарай.

Ташрамд дуулгахад “ASK Y” -н хамт олон уг бүтээгдэхүүнээ хөгжүүлэх явцдаа 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг The Profit нэвтрүүлгийн үеэр татаж чадсан ба уг санааг Монгол улсын хэмжээнд тулгамдаад байгаа асуудлыг шийдэж болох гарц гэж хүлээн зөвшөөрөөд байгаа юм.  

Нэвтрүүлэг бүрэн эхээр үзэх:

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.